Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

НМХГ: Махны нянгийн стандарт 10 мянга байх ёстойгоос ‘Эм Ди Си Пи’ компанийн маханд 30 сая байна

НМХГ: Махны нянгийн стандарт 10 мянга байх ёстойгоос ‘Эм Ди Си Пи’ компанийн маханд 30 сая байна
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 26
“Эм  Ди Си Пи”  гэх компанийн маханд химийн бодис хийсэн байна гэх мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, бүтээгдэхүүн бүрэс дээж авч шинжилжээ. Уг шинжилгээний дүнг НХМГ-аас өнөөдөр /2022.05.26/ танилцууллаа.
Шалгалтаар үйлдвэрлэлд ашиглаж байсан ус, мах болон химийн бодис гэх цагаан зүйлээс дээж авч шинжилсэн байна. Мах бэлтгэлийн газраас авсан махны дээжийн талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
undefined
Тэрээр “Маханд зургаан төрлийн шинжилгээ хийсэн. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид  шинжилгээ хийхэд ямааны гулууз махны нянгийн хэмжээ 30 саяд хүрсэн байна. Зөвшөөрөгдөх хэмжээ нь арван мянга байдаг. Харин ямааны шулсан мах буюу усанд сойсон махны зарим хэсэгт муудаж өнгө нь саарал ногоовтор, зарим хэсэгт улаан ягаан, эхүүн үнэртэй болж нянгийн тоо 7.6 саяд хүрсэн байсан. Харин ямааны шулж, уснаас гаргасан мах нь биелэг гадаргуун зарим хэсэгт муудаж нянгийн тоо 820 мянга байсан бол ямааны шулсан махыг бодистой хольж гаргасан нь нянгийн тоо 10 сая, хаяг шошгогүй махны нянгийн тоо 100 мянга, ямааны боловсруулсан хаяг шошготой хөлдөөсөн мах нянгийн ерөнхий тоо 80 мянга байна. Энэхүү шинжилгээний дүнг “Эм Ди Си Пи” компани хүлээн зөвшөөрөхгүй асуудал гарч байгаа. Тиймээс зөрчлийг шалган шийдвэрлэх хуулийн хүрээнд эрх бүхий албан тушаалтан шинжээч томилуулах хүсэлтийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэлтэй лабораторид явуулдаг. Энэ хүсэлтийн дагуу шинжээчид томилон ажиллана гэлээ.
Уг шинжилгээний дүнгээс харвал тухайн мах нь хэвийн хэмжээнд байх махны нянгийн хэмжээнээс хэт их байгаа юм. Мөн тухайн үйлдвэрт ашиглаж байсан ус болон химийн бодис гэх зүйлд шинжилгээ хийхэд  ус нь үйлдвэрлэлийн чанар шаардлагад нийцэхгүй гэж гарсан аж. Харин химийн бодис гэх нунтаг цагаан бодис нь 92.45 хувийн цардуулын агууламжтай хүнсний цардуул гэдэг нь батлагдсан байна.
 “Эм Ди Си Пи” компанийн үйл ажиллагаа түр зогсоож, зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа ажээ. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн