Open iToim app
Нээлт | 2 мин уншина

UBCab онлайн такси үйлчилгээ Эрдэнэт, Дархан, Багануурт ажиллах түнш шалгаруулна

UBCab онлайн такси үйлчилгээ Эрдэнэт, Дархан, Багануурт ажиллах түнш шалгаруулна
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 11
Улаанбаатар хотын албан ёсны GPS-д суурилсан онлайн такси дуудлагын үйлчилгээний #UBCab солюшин Эрдэнэт, Дархан, Багануур хотуудад хамтран ажиллах түнш хайж байна. 2013 оноос, Монгол залуучуудын ур ухаанаар бүтсэн “Технологийн дэвшилд буюу GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси тээврийн үйлчилгээ” г Монгол улсад хамгийн анх нэвтрүүлж хөгжүүлсээр ирсэн UBCab багийнхан бүтээгдэхүүнийхээ шинэ хувилбарыг гаргаж байгаатай холбогдуулан 2018 онд зөвхөн Улаанбаатар хотод бус хүн ам төвлөрөн суурьшссан Эрдэнэт, Дархан, Багануур хотуудад үйлчилгээгээ нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
UB Cab бүтээгдэхүүний тухай
Замын хажууд гар өргөж норж эсвэл даарч зогсдог үе өнгөрлөө. Та таксины байгаа газар очих биш такси таны байгаа газарт ирэх боломжыг UBCab такси дуудлагын APP танд олгож байна.

Энэхүү гайхалтай үйлчилгээг одоогоор 37,000 хүн татсан байгаа бөгөөд Улаанбаатар хотод такси үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрөл бүртгэлтэй 150 гаруй такси ашиглаж хэрэглэгчдэд үйлчилж байна. Эрдэнэт, Дархан, Багануур хотуудад энэхүү үйлчилгээ нэвтэрсэнээр тухайн оршин байгаа газрын албан ёсны тарифаар тооцогддог хот дотрох такси нь ухаалаг болохоос гадна хот хоорондын тээврийн үйлчилгээг технологийн дэвшилд буюу GPS – суурилсан онлайн захиалгат болгож үйлчилгээ илүү хялбар найдвартай болох юм. Жишээ нь; Үйлчлүүлэгч Эрдэнэт явахаар бол заавал тээврийн товчоо, вокзал очих шаардлагагүй гэртээ сууж байгаад тухайн чиглэлд явах албан ёсны унаагаа дуудаад үйлчлүүлэх боломжтой болох юм. Мөн хот хоорондын хүргэлтийн үйлчилгээг ч илүү найдвартай, хялбар болох боломжтой. Иймд дээрх хотуудад такси үйлчилгээ болон хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч, үйлчилгээ эрхлэхээр сохирхож буй бол бидэнтэй холбогдоно уу
         UB TRANSPORT SOLUTIONS LLC          Утас: 11-333-444, 99179433
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн