Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Татварын тайланг маргаашийг дуустал хүлээн авна

Татварын тайланг маргаашийг дуустал хүлээн авна
Нийтэлсэн 2021 оны 2 сарын 18
Хувь хүний орлогын албан татвар/ ХХОАТ/-ын хуульд зааснаар  есөн төрлийн орлогын чөлөөлөлт, арван төрлийн албан татварын хөнгөлөлт эдлэхээр болсон.
Тайланг оны эхний өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн юм. Цар тахалтай холбоотойгоор татварын тайлан тушаах, хүлээн авах ажлыг бүрэн цахимжуулж хувь хүний татварын тайлан, хөнгөлөлтийн  баримт бичгийн цахим татварын систем /etax.mta.mn/-ээр дамжуулан авч буй юм. Тайланг хүлээн авах хугацааг хоёрдугаар сарын 15-наар дуусгавар болгох байсан ч нөхцөл байдлыг харгалзан маргааш буюу хоёрдугаар сарын 19 хүртэл сунгажээ.
Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар ХХОАТ-ын тайланг  110 мянган мянган иргэн  ирүүлснээс  32  мянган иргэн орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр тайлангаа өгсөн аж.
Татвар төлөгчийн бүрдүүлэх
  1. Сургуулийн тодорхойлолт /файл/
  2. Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар  /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/
Шаардлагатай тохиолдолд
1.      Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  1. Орлого нотлох баримт /гадаад сургалт/
 Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах
       1.  Иргэний үнэмлэх 
  1. НД-ийн лавлагаа   
  2. Төрсний гэрчилгээ
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна… гэж заасны дагуу Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд: Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
  1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар  
  2. Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/
  3. Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
  4. Орлого нотлох баримт /файл/
  5. Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/
Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах
1.      Иргэний үнэмлэх   
2.      НД-ийн лавлагаа    
Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.
Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
1.      Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар  
Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах
2.      Иргэний үнэмлэх   
3.      НД-ийн лавлагаа
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн