Есийн даваанд Даян аварга Н.Батсуурь шинээр гарьд цолны болзол хангасан Б.Орхонбаярыг амлаж, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын харцага О.Хангай нар туналаа.
23.24 цаг: Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай Улсын аварга П.Бүрэнтөгсийг давж, Улсын арслан цолны болзол хангаснаар улсын наадмын түрүү үзүүр булаалдахаар шалгаран үлдлээ.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойн хүчит бөхийн барилдааны наймын даваа үргэлжилж байна.
22.50 цаг: Улсын харцага Б.Орхонбаяр Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм давж, гарьд цолны болзол хангалаа.
22.39 цаг: Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын харцага О.Хангай Улсын аварга С.Мөнхбатаар найм давж, Улсын гарьд цолны болзол хангалаа.
22.38 цаг: Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Батсуурь Цэргийн хурц арслан М.Лхагвагэрэлээр найм давж, шөвгийн дөрөвт шалгарлаа.
22.16 цаг: Увс аймгийн Ховд сумын харьяат Даян аварга Н.Батсуурь шинээр Улсын заан цолны болзол хангасан Б.Серик начинаар найм давж, шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.
Наймын давааны ам авсан байдал:
1. Даян аварга Н.Батсуурь - Улсын начин Б.Серикийг
2. Улсын аварга П.Бүрэнтөгс - Цэргийн хурц арслан М.Лхагвагэрлийг
3. Одоо Улсын аварга С.Мөнхбат - Улсын харцага О.Хангайг амлан авч
4. Улсын харцага Б.Бат-Өлзий - Улсын харцага Б.Орхонбаяр нар туналаа
Ам авсан байдлаас харахад шинээр Улсын гарьд цолтон төрөх нь тодорхой боллоо.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.
Завхан аймгийн Яруу сумын харьяат Цэргийн хурц арслан М.Лхагвасүрэн, Улсын харцага Б.Зоригтбаатараар долоо давж, Улсын заан цолны болзол хангалаа.
Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын харцага О.Хангай Улсын начин О.Мөнх-Эрдэнээр долоо давж, Улсын заан цолны болзол хангалаа.
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын харцага Б.Бат-Өлзий улсын харцага Н.Золбоогоор зургаа давж, Улсын заан цолны болзол хангалаа.
Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын харьяат Б.Орхонбаяр Улсын арслан Ц.Содномдоржоор зургаа давж, заан цолны болзол хангалаа.
Улсын начин Б.Серик Улсын заан Д.Анараар долоогийн давж, Улсын заан цолны болзол хангалаа. Ингэснээр Баян-Өлгий аймгаас 87 жилийн дараа Улсын заан цолтон төрж байна.
Долоогийн даваанд шинээр заан цолонд хүрэх боломжтой 12 бөх зодоглоно. Долоогийн давааны ам авсан байдал:
1. Даян аварга Н.Батсуурь - Аймгийн арслан Г.Бадрах
2. Улсын аварга П.Бүрэнтөгс - Улсын начин Л.Лха-Очир
3. Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн заан Ц.Бямба-Отгон
4. Улсын арслан Ц.Содномдорж - Улсын харцага Б.Орхонбаяр
5. Улсын заан Д.Анар - Улсын начин Б.Серик
6. Улсын харцага Б.Бат-Өлзий - Улсын харцага Н.Золбоо
7. Улсын харцага О.Хангай - Улсын начин О.Мөнх-Эрдэнэ
8. Улсын харцага Б.Зоригтбаатар - Цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл
Бөхчүүдийн ам авсан байдлаас харахад шинээр гурван заан цолтон төрөх нь ойлгомжтой болоод байна.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойн хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө.
Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын харьяат, улсын начин Б.Серик аймгийн арслан Э.Сумъяабатаар зургаа давж, Монгол Улсын харцага цолны болзол хангалаа.
Ингэснээр тэрээр Баян-Өлгий аймгаас харцага цолонд хүрсэн хоёр дахь хүчтэн болж байна. Баян-Өлгий аймгийн хүчнүүдээс хамгийн өндөр цолонд улсын заан Т.Абдигажы, улсын харцага О.Бахыт нар хүрч байв.
Мөн улсын начин О.Мөнх-Эрдэнэ, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар шинээр харцага цолны болзол хангасан. Улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Н.Золбаа нар цолоо баталж, зааны даваанд хүч үзэн барилдахаар боллоо.