Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Барилгын компаниуд 2023 он хүртэл материалын үнийн өсөлтийн зөрүүгээ авч чадахгүй

Барилгын компаниуд 2023 он хүртэл материалын үнийн өсөлтийн зөрүүгээ авч чадахгүй
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 4
Энэ онд барилгын материалын үнэ огцом өссөн. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байсан 1000 гаруй объект үнийн өсөлтөд өртөж, аж ахуйн нэгжүүд хүнд байдалд ороод байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор барилгын материалын үнийн өсөлтөд өртсөн 100 гаруй компанийн төлөөлөл өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийж, үнийн зөрүүг нь ойрын хугацаанд олгохгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд байгаа билээ.  
Харин УИХ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа ч барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг ирэх жилийн төсөвт суулгаагүй байгаа юм. Тиймээс хэрвээ ирэх оны төсөвт тодотгол хийхгүй бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж байгаа аж ахуйн нэгж компаниуд үнийн зөрүүгээ хоёр жил авч чадахгүй нөхцөл үүснэ. Сангийн яамнаас барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг ирэх оны төсөвт суулгах боломжгүй гэдгийг байнгын хорооны хуралдаан дээр илэрхийлсэн. Учир нь үнийн зөрүүнд өртсөн 1000 гаруй объектод индекс баталж магадлал хийх аж.
Энэ талаар Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж: Төсвийн тухай хуулийн 29.4-т зураг төсөлтэй, ТЭЗҮ хийгдсэн ажлыг  төсөвт тусгадаг. Засгийн газар есдүгээр сарын 30-нд өргөн барьсан. 2022 оны төсөв дээр барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой  санхүүжилтийг тусгах боломжгүй. 2022 оны эхний улиралд багтаагаад магадлалаар зураг төслийг батлуулаад 2023 оны төсөвт тусгаад явах боломжтой.
Улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 37 хувьтай буюу маш хангалтгүй байгаа гэдгийг салбарын яамнаас нь мэдэгдсэн. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн