Нөхөр хүний эхнэртээ гаргаж байгаа зан чанар, эхнэртэйгээ харилцаж байгаа харилцаа зэрэг нь эхнэр хүний зан чанарт маш их нөлөөлдөг байна. Иймд iToim агентлаг энэ удаагийн дугаартаа Гэр бүл судлаач Т.Намжилын зөвлөснөөр эр хүн эхнэртээ гаргаж буй зан чанар, хэлэх үг нь эхнэрт хэрхэн нөлөөлдөг болоод эхнэртээ үргэлж хэлж байх ёстой үгийг онцлон хүргэж байна.
-Эхнэртээ буулт хийснээр, хатуу шаардлага тавихгүй байснаар эхнэрийнхээ төлөө байнга санаа зовж, эхнэрийн зан үйлд нөлөөлөх нь үг дуулдаг, тайван амгалан, хүлээцтэй, ямар ч үед нөхрөө ойлгож чаддаг болоход хүргэдэг.
-Эхнэрээ үл тоосноос, анхаарал халамж тавихгүй байснаар эхнэрийн зан чанарт гутранги үзэл суухаас гадна өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурдаг.
-Эхнэр болон гэртээ нөхөр хүн дарамт үзүүлснээр, зодож гар хүрснээр, эхнэрийнхээ сайн сайхан чанарыг үл анзаарснаараа эхнэрийнхээ зан чанарт ууртай догшин, ямарваа нэг юмыг үл ойшоосон болоход нь нөлөөлдөг.
-Эхнэртээ наалинхай хандсанаараа эхнэр нь амархан гомдомтгой, юмыг шилж, голж, ялгавартай ханддаг болоход нь нөлөөлдөг байна.
-Эхнэртээ хэтэрхий номхон, дорой хандсанаараа эхнэрийн зан төлөвт нөхрөө үл тоосон, санаа бодлыг нь төдийлөн сонсохгүй, мөн гэр орны доторх харилцаанд гол үүргийг гүйцэтгэдэг болох хандлагатай.
-Эхнэртээ халамжтай байснаар, халуун сэтгэлтээр хандсанаар, барагтаа уурлахгүй байснаар, эхнэрийнхээ санал бодлыг сонссоноор эхнэрийнхээ зан төлөвт нь нөхөр болон гэр бүлдээ анхаарал халамж тавьдаг, ямар ч орчинд дасан зохицож чаддаг болдог байна.
Эр хүн та өөрийн харц, харьцаа, дууны өнгөөрөө ханьдаа хайртай гэдгээ илэрхийлсээр байхыг хичээгээрэй.
Эрчүүд эхнэртээ хэлэх үг:
Дараагийн дугаарт Эхнэр хүний нөхөртөө гаргах зан чанар, хэлэх үгийн талаар байх болн