Open iToim app
Нээлт | 1 мин уншина

“Land Cruiser 300” маркийн автомашиныг зах зээлд танилцуулна

“Land Cruiser 300” маркийн автомашиныг зах зээлд танилцуулна
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 3
Японы Toyoto компани дэлхий дахинд хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн “Land Cruiser” цувралын ээлжит буухиа болгож “Land Cruiser 300” маркийн автомашинаа тун удахгүй худалдаанд гаргахаар болжээ.
Бүрэн шинэчлэгдсэн цоо шинэ “Land Cruiser 300” загвараа энэ оны есдүгээр сарын 12-нд Германд болох “Франкфурт Мотор Шоу” үзэсгэлэн дээр танилцуулах болсон байна.
2017 онд "Land Cruiser 200" цувралын 10 жилийн ой тохиосон бөгөөд чиг хандлага, өндөр технологийн төхөөрөмжтэй эсэхээс үл хамааран өндөр борлуулалттай автомашинаар нэрлэгддэг.
Харин энэ удаа Toyoto компанийн танилцуулах шинэ загвар нь түлшний зарцуулалтаараа эдийн засгийн хэмнэлт бүхий үйлдвэрлэхээр төлөвлөж буй нь “Land Cruiser 300”-ын хувьд хамгийн онцлох шинэчлэл байх болно гэж шинжээчид үзэж байна.
“Land Cruiser 300” нь харагдах байдал, загварын хувьд “LX570”-тай төстэй байх бөгөөд 4760 мм урт, 1885 мм өргөн, 1835 мм өндөр, тэнхлэг хоорондын зай 2790 мм байх аж.
Түүнчлэн, илүү үнэтэй хийгээд чанартай материалыг ашиглаж, зорчигчдод зориулсан нэмэлт мульти медиа системийг суулгах чадамжтай байх юм. Мотор нь 5.7 литрийн  багтаамжтай бөгөөд энэ нь 381 морины хүчин чадалтай тэнцэх хэмжээ юм байна. 
Мотор тус бүр бүх дугуйн хөтлөгч системтэй, зургаан шатлалт автомат хурдны хайрцагтай хослуулан ажиллуулна. Дизель хөдөлгүүрийн түлшний зарцуулалт дунджаар 11.8 литр байх юм.
Урьдчилсан тооцоогоор шинэчилсэн загварын өртөг 80 мянган ам.доллар гэж үзэж байна.
Эх сурвалж: car-moby.jp
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн