Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох 92 дахь удаагийн “Academy Awards 2020” наадам Лос Анжелес хотын “Dolby Theatre”-д болж өндөрлөлөө.
Энэ удаагийн наадмын онцлох бүтээл нь Өмнөд Солонгосын найруулагч Бонг Жон Хогийн "Паразит" кино байлаа. Тус бүтээл нь энэ жил Оскарын наадмаас “Олон улсын шилдэг кино бүтээл”, “Шилдэг эх дэлгэцийн бүтээл” болон “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино бүтээл” гэсэн дөрвөн шагналд ялалт байгууллаа. Энэ нь Холливуудын кино урлагийн салбарт Азийн бүтээл ийм өндөр амжилт үзүүлсэн анхны тохиолдол юм.
Ингээд 92 дахь удаагийн “Academy Awards” буюу Оскарын наадмаас шагнал хүртсэн онцлох бүтээлүүдийг танилцуулж байна.
Шилдэг киноны дуу – Хөгжмийн зохиолч Элтон Жоны “(I’m Gonna) Love Me Again” дуу Их Британийн алдарт дуучин Сер Элтон Жоны амьдралаас намтарчилсан “Rocketman” киногоор
Шилдэг эх дэлгэцийн бүтээл – “Parasite” кино
Олон улсын шилдэг кино бүтээл – “Parasite” кино
Шилдэг анимешн бүтээл – “Toy Story 4” анимешн
Шилдэг кино зураг авалт – Дэлхийн I дайны үеийн гайхалтай адал явдлыг өгүүлэх “1917” кино
Шилдэг визуал эффект - “1917” кино
Шилдэг дууны найруулга – “1917” кино
Шилдэг баримтат кино- АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон тэргүүн хадагтай асан Мишель Обама нарын бүтээл “American Factory” баримтат кино
Шилдэг туслах эрэгтэй дүр – Холливүүдийн алдарт жүжигчин Брет Питт домогт найруулагч Квентин Тарантиногийн “Once Upon a Time in Hollywood” кинонд бүтээсэн дүрээрээ ийнхүү анх удаа Оскарын шагнал хүртэв. Тэрээр Холливүүдийн домогт жүжигчид болох Том Хейнкс, Энтони Хопкинс, Ал Пачино, Жое Пески нартай өрсөлдөн энэхүү шагналын эзэн болсон юм.
Шилдэг туслах эмэгтэй дүр – “Marriage Story” киногоор жүжигчин Лаура Дерн мөн анх удаа Оскарын шагнал хүртлээ.
Шилдэг эрэгтэй гол дүр – “Joker” кинонд тоглосон Артур Флек буюу Жокерын дүрээр алдарт жүжигчин Хоакин Феникс анх удаа Оскарын шагнал хүртэв. Тэрээр энэхүү шаглагыг Леонардо Ди Каприо, Антонио Бандарес зэрэг жүжигчидтэй өрсөлдөж хүртлээ.
Шилдэг эмэгтэй гол дүр – Алдарт жүжигчин Рене Зелвеггер “Judy” кинонд бүтээсэн Жүди Гарландын дүрээр Оскарын шагнал хүртлээ. Энэ бол түүний хоёр дахь Оскарын шагнал. Тэрээр 2003 онд "Хүйтэн уул" кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг туслах эмэгтэй гол дүр шагналыг хүртэж байв. Рене Зелвеггер энэ удаад Скарлетт Йоханссон, Шарлиз Терон зэрэг Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй өрсөлдсөн юм.
Шилдэг найруулагч – Өмнөд Солонгосын нэрт найруулагч Бонг Жон Хог Холливүүдийн домогт найруулагчид болон Мартин Скорсезе болон Квентин Тарантино нартай өрсөлдөж Оскарын шагналын анх удаа хүрэв
Харин 92 дахь удаагийн “Acadamy Awards” шагнал гардуулах ёслолын хамгийн гол шагнал болох “Шилдэг кино бүтээл” шагналыг “Parasite” кино хүртлээ. Уг кино нь Оскарын “Шилдэг кино бүтээл” шагналыг хүртсэн анхны Ази бүтээл болсон юм. Энэхүү бүтээлтэй домогт найруулагч Квентин Тарантиногийн “Once Upon a Time in Hollywood”, “1917”, “Marriage Story”, “Little Women”, “Joker”, “Jojo Rabbit”, “The Irishman”, болон “Ford vs Ferrari” зэрэг шилдэг бүтээлүүд өрсөлдсөн юм.