Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Д.Оюунхорол: Би Найрамдалын газраас сөөмийг ч аваагүй

Д.Оюунхорол: Би Найрамдалын газраас сөөмийг ч аваагүй
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 23
Найрамдал зуслангийн газраас авсан төрийн өндөр албан тушаалтан болон УИХ-ын гишүүдийн нэр ил болоод байгаа. Энэ дотор УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэр байгаа юм. Д.Оюунхорол гишүүнээс Найрамдал зуслангийн газраас авсан талаар тодрууллаа.
Тэрээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл явж байгааг би харсан. Намайг 500 метр кв газар эзэмшдэг гэдэг гэсэн байна билээ. Надад ямар ч ийм газар байхгүй. Найрамдал зуслан байтугай хүүхдийн ямар нэгэн зуслангийн ойролцоо надад эзэмшдэг, ашигладаг газар нэг метр кв ч байхгүй. Өнгөрсөн тав дахь өдөр хуралдсан хурлын үеэр Найрамдал зуслангийн 5200 га газрын 4000 га газрын иргэн аж ахуйн нэгж, хувь хүмүүст олгосон байна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Хүүхдийн ногоон байгууламжийг булааж авсан энэ асуудлыг шалгаад, эздийг нь тогтоон шийдвэрлэхийг С.Чинзориг сайдад үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар Найрамдал зуслан 1200 га газартай үлдсэн. 100 иргэдийн нэр дээр Найрамдал зуслангийн 4000 га газрыг олгосон гэж ойлгож байна. Энэ асуудлыг холбогдох байгууллага нь шалгаж тогтоох байх. Энэ 100 хүн дотор миний нэр байхгүй. Газар авсан эзэд нь биднийг ямар нэгэн байдлаар үүнтэй холбовол хэрэг намжих байх гэж боддог байх. Ингээд жинхэнэ эзэд нь ард нь үлддэг арга барилаар ажилласан байна гэж харж байна” гэсэн юм.
Найрамдал зуслангийн 4000 га газрын хувааж авсан иргэн, аж ахуйн нэгжүүд:
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн