УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бол УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж үзэв.Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал: Өнөөдрийн тогтолцоог эвдэх гээд байгаа зүйл огт байхгүй. 17 хувиас дөрвийг нь хувийн тэтгэврийн даатгалын санд төлөхгүй гэвэл төрдөө төлөөд явах боломжтой гэсэн үг. Иргэдэд ачаалал үүсгэхгүй байх үүднээс хийсэн. Өнөөдрийн хувьд аж ахуйн нэгжийн статусаар байгуулагдсан тэтгэврийн даатгалын сангууд хуулинд хамрагдахгүй. Өвлөгдөж болно, эрүүл мэндийн үйлчилгээндээ зарцуулж болно. Хуримтлалаасаа 50 хувийг нь авч болно. Хадгаламжийн хүү жилд 13-15 хувь байдаг шиг өгөөж нь бодогдож байна гэсэн үг. Ийм зарчмаар хуримтлалын хууль хэрэгждэг. Дээр нь Баялгийн сангийн хууль орж ирнэ" гэсэн юм.