Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

МТЗ: Төмөр замын төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой хуулийн этгээдийг судалгаанд хамрагдахыг урьж байна

МТЗ: Төмөр замын төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой хуулийн этгээдийг судалгаанд хамрагдахыг урьж байна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 2 сарын 8
Судалгааны урилга
УИХ-ын 2021 оны 12-р сарын 30-ны өдрийн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 106 тоот тогтоолын 2-р хавсралтын 1.2.2 дахь заалт ”Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлэх “Ерөнхий сайдын 2022 оны 01-р сарын 11-ний өдрийн “Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж хөгжлийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 тоот албан даалгаврын 9.12 дахь  заалт, МУ-ын Засгийн газрын 2022 оны 01-р сарын 19-ний өдрийн хуралдааны 5 дугаар тэмдэглэлийн XYIII.5 дахь заалтын дагуу “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоол болон “Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолыг эрчимжүүлэх ажлын  хүрээнд "Чойбалсан-Хөөт" чиглэлийн төмөр зам-нийт 192 км, "Хөөт-Бичигт" чиглэлийн төмөр зам-нийт 234 км, "Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн" чиглэлийн төмөр зам-нийт 1255 км урттай төмөр замын төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой хуулийн этгээдийн судалгаа хийж байгаа тул төмөр замын төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой хуулийн этгээдүүд судалгаанд хамрагдахыг урьж байна.
Судалгаанд хамрагдах хуулийн этгээд нь гадаад дотоодын аж ахуйн нэгж, тэдгээрийн түншлэл байж болно.
Судалгаанд хамрагдах хуулийн этгээд дор дурдсан мэдээллийг цахим шуудангаар болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн байранд ирүүлнэ.
Ирүүлэх материал:
  • Хүсэлт
  • Ерөнхий танилцуулга
  • Санхүүгийн чадавхийн талаархи мэдээлэл
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол Нарны зам-62 Юнион бюлдинг, А блок, 7 давхар 701 тоот
Утас: 80109680, 70006622, 70106655
E-mail хаяг: info@mtz.mn 

www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн