Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

II Элизабет: Миний зүрх сэтгэл үргэлж та бүхэнтэй хамт

II Элизабет: Миний зүрх сэтгэл үргэлж та бүхэнтэй хамт
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 9
Их Британийн цог жавхлант Хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө. Букингемийн ордон “Хатан хаан жорвоогийн жамаар амар амгалан нойрссон” гэж мэдэгдсэн юм.
Хатан хаан II Элизабет Английн хаан ширээг хамгийн удаан буюу 70 жил захирсан. Мөн тэрээр Их Британиас гадна Автрали, Канад, Шинэ Зеланд, Антигуа ба Барбуда, Багамын арлууд, Белиз, Гренада, Ямайка, Папау шинэ Гвиней, Сент Китс ба Невис, Сент Люсиа, Сент Винсент ба Гренадин, Соломоны арлууд, Тувалу гэх 15 улсын Хатан хаан юм.
II Элизабет таалал төгссөний дараа түүний хүү, өдгөө 73 настай Чарльз хунтайж ИБУИНХУ-ын эзэн хаанд өргөмжлөгдлөө. Хатан хааны оршуулах ёслол өндөрлөж, Их Британи даяар зарласан 10 өдрийн гашуудал дууссаны дараа III Чарльзыг хаан ширээнд залж, титэм өргөх ёслол болох аж.
Харин Чарльз хааны том хүү болох Кембрижийн гүн Уильям угсаа залгамжлах хунтайж болсон. Хунтайж Уильямын том хүү, хунтайж Жорж хаан ширээг өвлөх дараагийн хүн болж байна.  
undefined
II Элизабет нь Английн анхны эзэн хаан агуу Алфредийн 32 дахь ач охин юм. Тэрээр 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондон хотноо хунтайж Жорж болон Элизабет нарын том охин болж мэндэлсэн. II Элизабет хааны удмын бусад бүх хүний адил гэрээр боловсрол эзэмшсэн.
VIII Эдварт хаан жирийн иргэнтэй гэрлэхийн тулд хаан ширээнээсээ татгалзсанаар 1936 онд түүний эцэг VI Жорж хаанд өргөмжлөгдөж, II Элизабет угсаа залгамжлах гүнж болсон. Гэвч эцэг нь хаан ширээнд өргөмжлөгдсөний дараахан Дэлхийн II дайн эхэлж, түүний өсвөр нас бүхэлдээ дайны жилүүдэд өнгөрсөн юм.
undefined
undefined
Тэрээр 1940 онд буюу Дэлхийн II дайны үед хүүхдүүдэд хандан радиогоор үг хэлж эхэлснээр 14 насандаа төрийн үйл хэрэгт оролцож эхэлжээ. Мөн II Элизабет дайны үед арын фронтод жолоочоор ажиллаж, Нацизмын эсрэг өөрийн биеэр ард түмнээ манлайлж байв.
“Энэ бүхний эцэст бүх зүйл сайхан болно гэдгийг бид бүгд мэднэ. Бид ялж, энх тайван тогтох үед маргаашийн дэлхий ертөнцийг илүү сайхан, аз жаргалтай болгох нь өнөөгийн хүүхдүүд бидний үүрэг байх болно гэдгийг санаарай” II Элизабет Дэлхийн II дайны үед ард түмэндээ хандан хэлсэн хамгийн анхны үг. 
Дайны дараа буюу 1952 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр VI Жорж хаан насан эцэслэж, II Элизабет Их Британийн Хатан хаанд өргөмжлөгдсөн. Түүний титэм залах ёслол 1953 оны зургадугаар сарын 2-ны өдөр болсон.
 
undefined
Хатан хаан II Элизабет 70 жил хаан сэнтийд залрах хугацаанд Английн 15 Ерөнхий сайд ажилласан байна. Тухайлбал, Сэр Уинстон Черчилль, Сэр Энтони Эден, Харолд Макмиллан, Сэр Алек Дуглас, Харолд Вилсон, Эдвард Хит, Жеймс Каллаган, Маргарет Тэтчер, Жон Майор, Тони Блэйр, Гордон Браун, Дэвид Камерон, Тереза Мэй, Борис Жонсон болон хамгийн сүүлд II Элизабет нас барахаас хоёр хоногийн өмнө Лиз Трасс Хатан хаанд тангараг өргөсөн.
undefined
undefined
undefined
undefined
Хатан хаан II Элизабет 1947 онд Эдинбургийн гүн, хунтайж Филипптэй гэр бүл болсон. Тэд Чарльз, Аннэ, Эндрю, Эдвард гэх дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүү Чарльз хаан ширээг өвлөсөн. Хунтайж Филипп 2021 онд 99 насандаа таалал төгссөн. Тэд 1934 онд хааны гэр бүлийн хуримын үеэр танилцсан байна. Хунтайж Филипп Дэлхийн II дайны үед эзэн хааны усан цэрэгт алба хашиж, тулалдаж явсан.
undefined
Хатан хаан II Элизабет болон хунтайж Филипп нар хааны гэр бүлийн тогтсон уламжлалыг эвдэж, 1969 онд анх удаа Виндсор цайз доторх амьдралыг олон нийтэд ил болгож байв. Тэдний энэхүү үйлдэл нь тэдний хүүхдүүд болон хааны гэр бүлийн үр ач нар жирийн хүмүүс төдийгүй бусдын адил жаргал, зовлон туулж амьдардаг болохыг харуулсан юм.
Хатан хааны гэр бүлд энэ хугацаанд дөрвөн хүүхдийнх гурав нь гэр бүлээсээ салж, Диана гүнж ослоор нас барж, Харри болон Меган нар хааны гэр бүлээс татгалзаж, хунтайж Эрдью бэлгийн хүчирхийлэл үйлдсэн асуудалд холбогдсон зэрэг олон таагүй зүйлс тохиолдож байв.
undefined
undefined
Хатан хаан II Элизабет амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл үйл хэргээ үргэлжлүүлсээр пүрэв гаригт Шотланд дахь Балморал шилтгээнд таалал төгссөн.
“Хаан ширээнд заларсны 70 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх тухай гарын авлага байхгүй. Учир нь энэ бол анхны тохиолдол. Хэдий би даруухан ч гэлээ миний хаан ширээнд заларсан тэгш ойг тэмдэглэхээр олон хүн гудамжинд цугласныг хараад дотроо сэтгэл хөдөлсөн.
Хэдий би тэнд та бүхэнтэй хамт байж чадаагүй ч миний зүрх сэтгэл ард түмэнтэйгээ хамт байсан. Миний зүрх сэтгэл үргэлж та бүхэнтэй хамт. Би ард түмэндээ чадах чинээгээрээ үйлчлэх үүргээ гэр бүлийнхээ хамтаар үргэлжүүлсэн хэвээр байна.
Би сүүлийн өдрүүдэд ард түмэн, ойр дотны хүмүүсээсээ халуун дулаан сэтгэл, баяр баяслыг мэдэрч маш их урам зориг авлаа. Эв нэгдлийн халуун дулаан мэдрэмж цааш олон жил, үүрд үргэлжилнэ гэж найдаж байна. Надад сайн сайхныг ерөөсөн та бүхэндээ талархаж байна” Хатан хаан II Элизабет
Хатан хаан II Элизабетс өнгөрсөн зургадугаар сарын 5-нд хаан ширээнд заларсны 70 жилийн ойг тохиолдуулан ард түмэндээ хандан хэлсэн энэхүү үг нь түүний хамгийн сүүлийн удаа ард түмэндээ хандаж хэлсэн үг байв.  
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн