Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Казахстан улс хэлний цагаан толгойгоо латин үсэгт шилжүүлэв

Казахстан улс хэлний цагаан толгойгоо латин үсэгт шилжүүлэв
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 21
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр  Казах хэлний цагаан толгойн кирилл үсгийн латин үсэгт шилжүүлэх тогтоол баталжээ. Латин үсэгт шилжүүлэх тухай анхан шатны тогтоол өнгөрсөн аравдугаар сард гарсан боловч  зөөллөх тэмдэг хэт их ашиглах болсон нь иргэдэд уншиж, бичихэд хүндрэл учруулна гэсэн маргаан дагуулаад байсан юм.
Өчигдөр баталсан шинэ цагаан толгой 32 үсгээс бүрдсэн бөгөөд зөөллөх тэмдгийг хасжээ. Зөөллөх тэмдэг хэд хэдэн тэмдэг нийлмэл  үсгээс бүрдэх аж. Албаны хүмүүс шинэ үсэг нь  орос хэлтэй үндэсний цөөнх иргэдэд уншиж, бичих ямар нэг хүндрэл учруулахгүй хэмээн батлан хэлжээ.
Цагаан толгойн үсгээ сольсон шалтгааныг кирилл үсэг ашиглан техник технологитой харьцахад хүндрэлтэй  байсантай холбон тайлбарлажээ.
Казахстан улс нь 1920 оныг хүртэл араб үсэг ашигладаг байснаа сольж латин үсэг хэрэглэдэг болсон ч 1940 онд дахин сольж 42 үсэгтэй кирилл үсгийг 2018 он хүртэл хэрэглэжээ.
Шинэ үсэгт шилжих үйл явц 2025 он хүртэл үргэлжлэх бөгөөд 2023 он гэхэд бүх баримт бичиг латин хэл дээр олгогдох бол, 2025 он гэхэд ном, сурах бичиг, хэвлэл мэдээллийг латин үсэгт шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Эх сурвалж: ВВС
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн