Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Засгийн газар: Цагаан сар тэмдэглэхгүй

Засгийн газар: Цагаан сар тэмдэглэхгүй
Нийтэлсэн 2021 оны 1 сарын 4
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж өндөрлөлөө. Улаанбаатар хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг тав хоног үргэлжүүлэн сунгах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр 2021 оны нэгдүгээр сарын 6-нд дуусах хатуу хөл хориог нэгдүгээр сарын 11-н хүртэл үргэлжүүлэхээр болжээ. 
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар ирэх сард болох Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан байна. Учир нь, олон хүн нэг дор бөөгнөрч, баяр тэмдэглэх нь коронавирусийн халдварыг нийтийн дунд тараах хамгийн том хүчин зүйл болж байгаа учраас Цагаан сарын баярыг хоёр дахь жилдээ өнжих нь зүйтэй гэж үзжээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн