Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьд барианд орлоо. Энэ жил 210 гаруй их насны морьд тоосоо өргөж байна. Их насны морьд 25 км-ийн зайнаас уралддаг. Их насны морьдын уралдаанд 2 хүүхэд мориноосоо унасан бөгөөд бэртэл гэмтэлгүй байна гэсэн мэдээллийг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өглөө. м
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын халиун түрүүлээ. Уралдаандч 9 настай Ж.Анхням
Завхан аймгийн Завханмандал сумын уугуул% аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн Тод янзага. Уралдаанч 12 настай Б.Батсүлд.
Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Г.Жавхлантөгсийн хээр. Уралдаанч 10 настай Б.Бат-Оргил
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын бор. Уралдаанч 10 настай П.Пүрэвбат
Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Эрдэнэбаярын саарал. Уралдаанч 11 настай Г.Мөнхболд