Open iToim app
Хөндөх сэдэв | 3 мин уншина

Ч.Чинбат: Г.Загдааг иргэн Х-г хүчиндсэн баримтыг үндэслэн хойшлуулашгүйгээр баривчилсан

Ч.Чинбат: Г.Загдааг иргэн Х-г хүчиндсэн баримтыг үндэслэн хойшлуулашгүйгээр баривчилсан
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 13
Цагдаагийн байгуулагаас “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг баривчилсантай холбоотой мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат асуултад хариуллаа.
-Иргэн Г.Загдаа өмнө нь хэд хэдэн удаа хэрэг холбогдож байсан. Гэхдээ прокурор дээр очоод хэрэгсэхгүй болж байсан шүү дээ. Энэ удаа ямар хэрэгт холбогдуулж цагдан хорж байгаа юм бэ?
-Г.Загдаатай холбоотой өмнө үйлдэж байсан гэмт хэргүүдийн тухай мэдээллийг өгөхгүй. Харин ойрын хугацаанд цагдаагийн байгууллагаас 2019-2020 оны хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад холбоотой түүний үйлдсэн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан. Эрүүгийн хуульд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх, бусдын биед хохирол учруулах, хүчиндэх зэрэг гэмт хэрэгэт холбогдуулж, зарим ажиллагааг шалгаж байгаа бол өөр бусад хэргүүдийг шийдвэрлэсэн байгаа. Тухайлбал, Иргэн Загдаа иргэн, Б, Г нарыг зодож хөнгөн хохирол учруулсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад, дүүргийн прокурорын газраас шүүхэд шийлжүүлэх чиглэл өгсөн. Нэг ёсондоо мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхийн шийдвэр гаргах шатандаа явж байна гэсэн үг. Мөн Нийтийн хэв журам сахиулах, зөрчлийг шалган шийдвэрлэх эрх зүйн албан тушаалтан, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ, Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагчдын гомдол мэдээллийг хшүлээн авч шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл, 15.2.1, 2 дахь хэсгүүдэд заасан зөрчил үйлдэгдсэн болохыг тогтоож, хэрэг бүртгэлийг нотлох баримтаар бэхжүүлж, түүнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох шийдвэр гаргасан. Гэвч шүүхийн шийдвэрээр энэхүү хэргийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрт, зөрчил үйлдсэн нь нотлогдсон боловч, 6.21 буюу гүтгэх гэсэн хэсэг нь нэгдүгээр сарын 11-ний өдөр хуулиар хүчингүй болсон учир манайх шүүхийн шийдвэрийг хүлээж аваад эрх бүхий албан тухшаалтан Үндсэн хууль заасан эрхийнхээ дагуу давж заалдан, гомдол гаргаад явж байгаа. Ийм үндэслэл байгаа гэж үзэж байгаа.  
-Үндэслэлгүйгээр баривчилсан гэсэн хардлага яваад байгаа?
-2020 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдөр иргэн Х-гээс иргэн Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэсэн гомдол, мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллага үүнд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд зааснаар гомдол мэдээллийг хүлээж аваад, эхрэг бүртгэлийн хэрэг нээсний дараа цугларсан нотлох баримтыг үзээд хойшлуулшгүй тохиолдол гэж үзээд түүнийг баривчлах бүрэн эрхтэй.
-Г.Загдааг хэр удаан баривчлан саатуулах вэ?
-Хойшлуулашгүй тохиолдлоор баривчлах хугацаа 48 цаг. Гэхдээ цугларсан нотлох баримтуудаа прокурорын байгууллагад шилжүүлээд шүүхэд шилжүүлэн гэм буруутай нь нотлогдвол таслан сэргийлэх арга хэмжээ авна.
-Иргэн Г. Загдаа өөрийнхөө мөнгөөр иргэдийг тэтгэж байсан гэдэг. Энэ үнэн үү?  
-Нийслэлийн харьяа халамж үйлчилгээний хэлтсүүд тус байгууллагад 2013-2019 оны хооронд нийт 690 сая төгрөг олгосон гэсэн нотлох баримтыг авсан. Төр хэзээ ч тэдгээр иргэдийг орхиогүй. Төр халамжийн мөнгөө төрийн бус байгууллагуудаар дамжуулан өгдөг юм. Гэвч нийгмийн халамжийн нэрээр төсвийн хөрөнгийг буруу зүйлд зарцуулдаг үзэгдэл явагдах болсон.  Цээрлүүлэх, залхаан шийтгүүлэх байдлаар үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг Хүний эрхийн комиссоос ч уг төвд сануулж, анхааруулж ирсэн.  
-“Зөв амьдрах ухаан” ТББ-д байгаа  иргэд цаашдаа яах вэ?
-Нийгэм халамжийн тухай хуульд зааснаар  асруулагч, асруулагчийнхаа эрх ашгийг зөрчсөн байх юм бол  тухайн байгууллагын гэрчилгээг хүчингүй болгож, эсвэл эрхийг нь хасна гэсэн зохицуулалт байдаг. Тиймээс бид хэрэг шийдэгдсэний дараа тухайн төрийн бус байгууллагад байсан иргэдийг өөр газар руу шилжүүлэх тухай ярина.
-Тус төвд байсан хүүхдүүдийг хаана байрлуулж байгаа вэ?
-Энэ тухай нийгэм хамгааллын газраас тодруулах нь зөв байх. Ерөнхийдөө 130 гаруй иргэн 40 гаруй хүүхэд байсан гэсэн мэдээллийг холбогдох байгууллагууд өгсөн. Тухайн хүүхдүүдийг хүүхэд хамгаалах байгууллагуудад байршуулж байгаа. Энэ мэт зарим иргэний үйлдлээс болоод иргэд төрийн бус байгууллага нийгэм халамжийн үйлчилгээ явуулах нь зөв эсэхийг тодруулдаг л даа. Үүнийг Нийгэм халамжийн тухай хуульд тусгасан байдаг бөгөөд төр иргэн, аж ахуй нэгжээр дамжуулан нийгмийн халамжийн үйлчилгээг явуулж болно гэж заасан байдаг бөгөөд холбогдох байгууллагаас гэрчилгээг олгодог. Энэ журмын дагуу “Зөв амьдрах ухаан” ТББ ажиллах ёстой байсан.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн