Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

Нийт хүн амын талаас илүү нь төвлөрөн амьдардаг дэлхийн 10 хот

Нийт хүн амын талаас илүү нь төвлөрөн амьдардаг дэлхийн 10 хот
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 13
Зөвхөн нэг хотод хүн ам олноороо төвлөрөн амьдардаг эсвэл тухайн хотод хүн амын дийлэнх хэсэг нь амьдарч буй арван орныг танилцуулж байна.
1. Либревиль, Габон
Нийт 2.1 сая хүн амтай Габон улсын иргэдийн 37,9 хувь нь буюу 824 мянган хүн нийслэл Либревиль хотод төвлөрөн амьдарч байна. Төв Африкийн баруун захад, Атлантын далайн эрэг даган байрлах тус улс нь 270.000 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 76-д ордог. Францын колони байсан Габоны эдийн засгийн хувьд 2018 онд ДНБ 17.2 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ 8.3 ам.долларт хүрсэн гэсэн үзүүлэлттэй.
undefined
9. Порт Испани, Тринидад ба Тобаго
Нийт 1.4 сая хүн амтай Тринидад ба Тобаго улсын иргэдийн 39 хувь нь буюу 544 мянган хүн нийслэл Порт Испани хотод төвлөрөн амьдардаг. Карибын тэнгисийн хамгийн өмнөд хэсэгт байрлах тус арал улс нь 5100 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай гэдгээрээ дэлхийд 165-д бичигддэг. Испанийн колони байсан тус улсын ДНБ 2019 онд 22.4 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ 16.2 ам.доллар байна.
undefined
8. Браззавиль, Бүгд найрамдах Конго
Нийт 5.4 сая хүн амтай Бүгд найрамдах Конго улсын иргэдийн 42.9 хувь нь буюу 2.3 сая хүн нийслэл Браззавиль хотод төвлөрөн амьдардаг. Төв Африкийн далайд гарцгүй тус улс нь 342.000 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай гэдгээрээ 124-д бичигддэг. Францын колони байсан тус улсын ДНБ 2019 оны байдлаар 11.1 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ 2.4 ам.доллар байна.
undefined
7. Панам хот, Панам
Нийт 4.2 сая хүн амтай Панам улсын иргэдийн 42.9 хувь нь буюу 1.8 сая хүн нийслэл Панам хотдоо төвлөрөн амьдардаг. Панамын сувгаараа алдартай, Төв Америкийг, Өмнөд Америк тивтэй холбосон өвөрмөц газарзүйн тогтоц бүхий тус улс нь 75.000 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай гэдгээрээ 116-д бичигддэг. Испанийн колони байсан тус улсын ДНБ 2019 онд 72.2 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ 17 ам.доллар байна.
undefined
6. Асунсьон, Парагвай
Нийт 7 сая хүн амтай Парагвай улсын иргэдийн 46.5 хувь нь буюу 3.3 сая хүн нийслэл Асунсьон хотод төвлөрөн амьдардаг. Өмнөд Америкийн, далайд гарцгүй тус улс нь 406.000 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай гэдгээрээ 104-д ордог. Испанийн колони байсан тус улсын ДНБ 2019 онд 44.5 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ 6.2 ам.доллар байна.
undefined
5. Тел-Авив, Израиль
Нийт 8.5 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 48.1 хувь нь буюу дөрвөн сая хүн нийслэл Тел-Авив хотод төвлөрөн амьдардаг. Хэдий газар зүйн хувьд Газар дундын тэнгис буюу баруун Азид оршдог ч Европ болон барууны орнуудын хувьд ойрын холбоотон болдог тус улс нь Палестинтай хийх газар нутгийн маргаанаас үүдэн 20.000-22.000 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай гэж үздэг. Дэлхийн II дайны дараа түүхэн газар нутаг дээрээ ахин байгуулагдсан Еврей үндэстний тус улсын ДНБ 2019 онд 390.6 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ 43 ам.доллар байна.
undefined
4. Улаанбаатар, Монгол
Манай улсын хувьд 3.3 сая хүн амтай бөгөөд нийт иргэдийн 48.2 хувь нь буюу 1.5 сая хүн нийслэл Улаанбаатар хотод төвлөрөн амьдардаг билээ. Далайд гарцгүй Монгол Улс нь 1.566.000 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай. Энэ нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 18-д орох үзүүлэлт юм. Харин эдийн засгийн хувьд 2019 онд нэрлэсэн ДНБ 13.7 тэрбум ам.доллар гэдэг үзүүлэлтээр дэлхийд 133-т, нэг хүнд оногдох нэрлэсэн ДНБ 4.1 ам.доллар гэдгээр 116-д бичигдэж байна.
undefined
3. Монтевидео, Уругвай
Нийт 3.5 сая хүн амтай Уругвай улсын иргэдийн 50.4 хувь нь буюу 1.7 сая хүн нийслэл Монтевидео хотод төвлөрөн амьдардаг. Өмнөд Америк тивийн зүүн өмнөд захад байрлах тус улс нь 176.000 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай гэдгээрээ дэлхийд 89-д ордог. Анх 1825 онд Бразилаас тусгаар тогтносон тус улсын ДНБ 2016 онд 60,2 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ 17 ам.доллар байна.
undefined
2. Жибути хот, Жибути
Нийт 970 мянган хүн амтай Жибути улсын иргэдийн 58.4 хувь нь буюу 570 мянган хүн нийслэл хотдоо төвлөрөн амьдардаг. Газарзүйн хувьд Африкийн тивийн эврийн яг дээр байдаг тус улс нь Улаан тэнгис, Адены булангаар Ойрх Дорнодоос тусгаарлагддаг бөгөөд 23.200 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай гэдгээрээ дэлхийд 146-д ордог. Францын колони байсан тус улсын ДНБ 2018 онд 2.1 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ 2 ам.доллар байжээ.
undefined
1. Кувейт хот, Кувейт
Нийт 4.2 сая хүн амтай Кувейт улсын иргэдийн 72.5 хувь нь буюу 3 сая хүн нийслэл Кувейт хотдоо төвлөрөн амьдардаг. Ойрх Дорнод, Персийн булангийн эрэгт байрлах тус улс 17.000 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай гэдгээрээ дэлхийд 152-т бичигддэг. Газрын тосны нөөц ихтэй Кувейт улсын ДНБ 2018 онд 118 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ 28 ам.доллар байжээ.
undefined
Эх сурвалж: Business Insider
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн