Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Цасны баярын үеэр зохиогдох онцлох арга хэмжээ

Цасны баярын үеэр зохиогдох онцлох арга хэмжээ
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 21
“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын “Цасны баяр” арга хэмжээг нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн дунд энэ сарын 24-ний өдөр Хандгайтын “Янзага” зусланд зохион байгуулахаар болжээ.
Арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нутгийн захиргааны байгууллагууд, агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодын ажилтан, албан хаагчид оролцох юм байна.
Харин цасны баярт оролцох нийслэлийн иргэд “Тэнгис” кино театрын өмнөх зогсоолоос “Санзай” зуслан руу явах чиглэлийн автобусаар үндсэн тарифаар үйлчлүүлэхийг Нийслэлийн биеийн тамир спортын газраас мэдээллээ.
Энэ жилийн цасны баяраар цасан дээрх бүжгийн тэмцээн зохиох гэж байгаа юм байна. Энэ тэмцээн нь өмнөх жилүүдээс илүү онцлог аж.
Онцлох тэмцээнээс дурьдвал: Цасан дээрх бүжгийн тэмцээний шилдэг хос шалгаруулна.
Байгууллагууд өөрийн байгууллага, хамт олны дунд биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулна. Үүнд:
- Бие халаалтын дасгал хийнэ.
-Галт бамбар залах ёслолын ажиллагаа болно.  
-“Пёнчан – 2018 өвлийн олимп” сэдэвт цасан хотхон байгуулна.
-Байгууллагууд спортын уралдаан тэмцээн зохион байгуулна. 
Дашрамд гэж хэлэхэд нийслэлчүүд цасан дээрх бүжгийн тэмцээн болон цасан хотхон байгуулах зэрэг тэмцээнүүдэд оролцож болохоос гадна арга хэмжээний үеэр зохиогдох спортын олон тэмцээн уралдаанд оролцож, нэг өдрийг эрүүл агаарт хөгжилтэй өнгөрөөж болох юм байна.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн