Эрүүл, урт удаан наслахын тулд өдөрт найман аяга ус уухыг эрдэмтэд зөвлөдөг. Зарим тохиолдолд үүнээс ч илүү хэмжээний ус уух нь эрүүл мэндэд тустай гэдэг. Ялангуяа зуны улиралд бие дэх шингэнээ хэмжээгээ нөхөх, өвлийн улиралд дархлаа дэмжих зорилгоор усыг зохистой хэмжээнд уух нь ашигтай. Гэсэн ч хэт их ус уух нь цусан дахь зарим ашигтай бодисуудын хэмжээг бууруулж хүний биед сөргөөр нөлөөлдөг.
Их Британийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн хийсэн сүүлийн үеийн судалгаагаар хүн өдөрт шаардлагатай нийт ус төрөгчийн хэрэглээнийхээ тавны нэг хувийг шим тэжээлтэй хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногооноос авдаг болохыг тогтоожээ. Тиймээс уншигч танд нийт жингийнхээ 90-ээс доошгүй хувьд ус төрөгч агуулдаг дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна.
1. Өргөст хэмх нь нийт жингийнхээ 96,7 хувьд ус төрөгч агуулдаг. Өргөст хэмхийг тослоггүй тараг, цагаан гаа болон мөстэй хамт шейк, смүүти болгон уух. Эсвэл өргөст хэмхтэй шөл зэрэг хийж идэх нь хүний бие дэх шингэнийг илүү үр дүнтэй нөхдөг байна.
2. Айсберг навч нь 95,6 хувийн ус төрөгч агуулдаг. Айсберг, бууцай, ромайн шанцайнууд нь тод ногоон өнгийн байх тусмаа хүний биед ашигтай шим тэжээлүүд агуулдаг бөгөөд К витаминаар баялаг байдаг аж. Харин шаржигнасан айсберг нь ялангуяа иш хэсэг рүүгээ ус төрөгч ихээр агуулдаг. Үүнийг шууд дангаар нь цөцгийн тостой эсвэл ногоон навч, бууцай, шанцай, тахианы цээж мах, янз бүрийн шош, үр зэрэгтэй хослуулан салад болгож идэхэд тохиромжтой. Мөн бургер зэрэг түргэн хоолонд жирийн навчны оронд ашиглавал илүү амттай. Мөн уламжлалт анагаах ухаанд айсбергийг тархины даралттай хүүхдийн толгойд боож сэрүүцүүлэх зорилгоор ашиглахыг зөвлөдөг байна. Монголд айсберг нь бусад төрлийн навчтай харьцуулахад үл ялиг үнэтэй байдаг. Та энэхүү навчийг хүнсний ногоо зардаг бараг бүх мухлагаас худалдан авах боломжтой.
3. Селөдерей нь 95,4 хувийн ус төрөгчийн агууламжтай, бага калорын агууламжтай бөгөөд сүүлийн үед хүний эрүүл мэндэд маш сайн гэдгээрээ алдартай болж буй хүнсний ногоо юм. Энэхүү ургамал нь А, Ц, К витаминаар баялаг. Хүний биеийн хүчил шүлтийн орчин, усны хэмжээг тэнцвэржүүлэгч, ялангуяа гэдэсний ашигтай бактерийг дэмжих тал дээр тун сайн хүнсний ногоонд тооцогддог. Үүнийг яргай засаг болон аспарагус зэрэг уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүнтэй хамт чанаж хэрэглэхийг санал болгодог.
4. Редиска буюу улаан лууван нь 95,3 хувийн ус төрөгч агуулдаг. Антиоксидантаар баялаг энэхүү хүнсний ногоог төрөл бүрийн саладанд хийхэд тааламжтай амттайн дээр хоолны дуршил нэмэгдүүлэхүйц өнгө нэмж өгдөг. Үүнийг яншуй, байцаа, лууван, хушга самар, далайн байцаа, нимбэгийн шүүс, оливын тос болон давс, перцтэй хамт идэх нь зүйтэй бөгөөд майнозтай хольж хэрэглэхийг зөвлөдөггүй аж.
5. Улаан лооль нь 94,5 хувийн ус төрөгчийн агууламжтай. Хүн бүр л салад болон хачиртай талхандаа улаан лооль хийх дуртай байдаг. Гэсэн ч үүнийг интоор жимс, олив болон усан үзэмтэй хольж хэрэглэх нь илүү гоё амттайн дээр эрүүл мэндэд тустай гэдгийг тэр бүр мэддэггүй. Моцарелла бяслаг, базилын навч болон улаан лоолийн хослолийг хоолны өмнө дуршил сайжруулах зорилгоор идэх нь Итали гал тогооны нэрийн хуудас байдаг.
6. Ногоон чинжүү 93,9 хувийн ус төрөгчийн агууламжтай бол улаан болон шар чинжүү нь 92 хувийн ус төрөгч агуулдаг. Энэ гурваас илүү чихэрлэгт тооцогдох ногоон чинжүү нь антиоксидантаар баялаг байдаг. Хэрвээ та оройн цагаар хооллодог бол гурван төрлийн чинжүүний хослолыг хоол болон элдэв саладандаа ашиглахыг зөвлөж байна. Энэ нь таны эрүүл мэндэд тустай төдийгүй ямар ч хоолыг амттай харагдуулах гоё өнгө нэмдэг гэдгийг хүн бүр мэдэх биз ээ.
7. Цэцэгт байцаа 92,1 хувийн ус төрөгчийн агууламжтай. Олон төрлийн витамин, фито тэжээл агуулдаг энэхүү хүнсний ногоо нь таны бие дэх шингэний хэмжээг нөхөөд зогсохгүй хорт хавдар, тэр дундаа хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг ашиг тустай. Үүний янз бүрийн саладанд тахианы цээж мах, янз бүрийн үртэй хамт хольж идэхийг зөвлөдөг.
8. Тарвас 91,5 хувийн ус төрөгч агууламжтай. Амттайн дээр бусад улаан өнгийн жимс, хүнсний ногоонуудын адил хорт хавдраас сэргийлэх олон төрлийн антиоксидантыг өөрөө агуулдаг. Тарвасанд улаан лоолиос илүүтэй ликофен гэх картиноид нүүрс төрөгч агуулагддаг байна.
9. Бууцай нь 91,4 хувийн ус төрөгчийн агууламжтай бөгөөд лютен, кали болон хүний тархины үйл ажиллагааг дэмждэг фоли ихээр агуулагддаг. Бууцайн навч нь таны өдөрт авах ёстой Е витамины хэрэгцээний 15 хувийг дангаараа нөхөх чадвартайн дээр антиоксидиантаар баялаг учир хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй. Төрөл бүрийн шөл, салад, хоолны хачирт тогтмол хэрэглэхийг зөвлөдөг.
10. Гүзээлзгэнэ 91 хувийн ус төрөгч агуулдаг бол нэрс болон улаан бөөрөлзгөнө зэрэг ойн жимс нь 85 хувийн ус төрөгчийн агууламжтай байдаг. Харин хар бөөрөлзгөнө 88,2 хувийн ус төрөгчийн агуулдаг. Дасгал хөдөлгөөн хийсний дараа эдгээрийг тослоггүй тарагтай хольж хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг.