Open iToim app
Соёл, урлаг | 2 мин уншина

Гэрээсээ үзэх боломжтой виртуал гэрэл зургийн үзэсгэлэн

Гэрээсээ үзэх боломжтой виртуал гэрэл зургийн үзэсгэлэн
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 25
Цар тахлын аюулаас  өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн энгийн арга бол “гэртээ байх” гэж мэргэжилтнүүд зөвлөж буй. Иймд “Covid-19 халдварын үед дэлхий нийтээрээ хөл хорио тогтоогоод байна. Хилээ хааж, иргэдийнхээ хөл хөдөлгөөнийг  хязгаарласан хатуу дэглэмийг манай улс ч бас мөрдөж буй. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж,  14 хоногийн хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Тэгвэл хөл хорионы үед гэрээсээ үзэх боломжтой “Үнэн ба нууц”  виртуал  гэрэл зургийн үзэсгэлэнг танилцуулж байна.
undefined
Энэхүү үзэсгэлэнд Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургууль, Гёте Институтын хамтын ажиллагааны хүрээнд, Дортмундын Их Сургуулийн санхүүжилтаар үүсгэн байгуулагдсан Фото Лаб-ийн магистер болон баклаварын зэргээр суралцаж байгаа 17 oюутан уран бүтээлчид оролцож байна.  Тэдний дунд уул уурхайн инженер, газрын тосны инженер, аялал жуулчлал, онгоцны хөдөлгүүрийн ашиглалтын инженер, зураач, сэтгүүлч, хэл судлаач, санхүү эдийн засагч гэх мэт сонирхолтой тал бүрийн мэргэжилтэй, түүхтэй хүмүүс гэрэл зургаар дамжуулан дуу хоолойгоо нэгтгэжээ.        
            Цахим үзэсгэлэн гаргах санаагаа хэлэлцэн боловсруулж байхдаа бид ер нь үзэсгэлэн гэдэг зүйлийн түүх болоод мөн чанарыг олон талаас ярилцаж, цаашдаа ирээдүйд уран бүтээлчид хэрхэн үзэсгэлэн хийж үзэгчидтэй холбогдож байх бол? Ковид-оос хойш урлаг хэр зэрэг өөрчлөгдөх бол? гэсэн асуултанд хөтлөгдөн “Үнэн ба Нууц” нэг талын учир битүү хэрнээ бид эргэн тойрнoo анзаарах юм бол амилдаг хэмээх сэдэв дор нэгдсэн билээ.
            Уран бүтээлч хүн бүтээлээ хийх эрх чөлөөг олж авсан ч аливаа сонгосон сэдвийн өгүүлэмж болон хүүрнэлд өөрийгөө түлхэн оруулдаг ба ийнхүү тэр дундаас өөрийн дуу хоолойгоо хайж эрдэг. Энэ үйл явц хэдий хэр хугацаа шаардахыг хэн ч мэдэхгүй ч чухамхүү энэ замналд үнэн бөгөөд нууц гэсэн хүчин зүйл оршиж байгаа юм.
Удирдсан Багш/Куратор: Э.Жанцанхорол
Оюутан/Уран бүтээлчид:
Б.БАТ-ОРГИЛ
Э.ГАНЗОРИГ
Г.МӨНХ-ОД
Б.САНДАГДОРЖ
Д.САРАНГЭРЭЛ
Э.СҮНДЭРЪЯА
Э.УЯНГА
П.МӨНХГЭРЭЛ
П.БААТАРЗОРИГТ
 Д.ЖАВХЛАНТӨГС
М.НАМУУН
С.БИЛЭГСАЙХАН
Э.ТАЙЧАР
Г.УНДРАМ
Э.ЕСҮНГЭ
Ж.ЭНХЖИН
А.АКИЛБЕК
 
360 орчинд техникийн ажилаар тусалсан Г.Батбаярдаа талархал илэрхийлье.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн