Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан арваннэгдүгээр сарын 8,9-нд бүх нийтээр амрахаар болсон билээ. Тиймээс амралтын өдрүүдээ хотын утаанаас хол цэвэр агаарт зөвхөн гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ амарч, тэдэнтэйгээ халуун дулаан дурсамжийг бүтээхэд тань тусалж, Улаанбаатар хотоос холгүйхэн оршдог хамгийн тохилог, тав тухтай таван амралтын газрын мэдээллийг бэлтгэлээ.
Гэр ресторантай “Батхаан”
“Батхаан” амралтын газар нь Улаанбаатар хотоос 52 км зайд Горхи-Тэрэлжийн цогцолбор газар байрладаг. Нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах "Гэр" ресторантай бөгөөд хорхог болон бусад Монгол хоолоор үйлчилдэг юм байна. Энгийн галалгаатай гэр хоногийн 79,000 төгрөг, өдрөөр байрлахад 1 гэр 45,000 төгрөгийн үнэтэй аж.
Сац ресорт нь Улаанбаатар хотоос 56 км-т, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрладаг. Эднийх нийтдээ 28 өрөөтэй бөгөөд хүүхдийн тоглоомын өрөө, хоолны газар, хурлын танхим, караоке зэрэг бүх үйлчилгээг нэг доор багтаасан юм байна. Сац ресортод амрахыг хүсвэл iHotel.mn-ээр захиалга өгсөн тохиолдолд хямдралтай үйлчлэх боломжтой аж. Утас: 77279090, 90009090
Хайртай хүнтэй амрах “Ресорт Ворлд Тэрэлж”
Улаанбаатар хотоос 61 км-ийн зайд Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар, "Мэлхий хад"-ны баруун талд байрладаг. Ресорт ворлд тэрэлжид амарвал цэвэр агаарт, байгалийн үзэсгэлэнг харж төрөл бүрийн амтат коктейл, ахлах тогоочийн гарын хоолыг амтлах боломжтой юм байна. Утас: 77279090
Гэр бүлээрээ амрахад тохиромжтой “Тэрэлж стар”
Улаанбаатар хотоос 53 км-ийн зайд Тэрэлж байгалийн цогцолбор газар, ойн захад байрлах тус газар нь шинэхэн, тохилог, шалны халаалттай цомцог гэртэй учир амрагчдад жинхэнэ тав тухыг амалдаг юм байна. Шинэхэн цомцог гэр нь шалны халаалттай. Цомцог гэр нь 1 өргөн 1 нарийн ортой, шалны халаалттай жилийн дөрвөн улиралд тав тухтай амрах боломжтой юм байна.
Гэр бүлийн гишүүдэд зориулсан дөрвөн ортойгоос гадна хосуудадаа зориулан хоёр хүний гэрийг санал болгодог байна. Утас: 7727 9090