Open iToim app
Бүтээгч | 1 мин уншина

Нэгдүгээр эмнэлгийн арын талбайг иж бүрэн тохижуулжээ

Нэгдүгээр эмнэлгийн арын талбайг иж бүрэн тохижуулжээ
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 5
Улсын эмнэлгүүдийн гадна зам талбай нь бусад барилга байгууламжуудад шахагдчихсан, иргэд ая тухтай үйлчлүүлэх нөхцөл боломж тааруухан байдаг. Тиймээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас улсын эмнэлгүүдийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулж байгаа. Тус албанаас энэ жил зургаан эмнэлгийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулж байгаа билээ. Гэсэн хэдий ч зарим байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүс зарим эмнэлэгт сайн дураар тохижилтын ажил хийсээр байгаа юм. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн арын талбайг иж бүрэн эко талбай болгон тохижуулжээ. Тодруулбал, “Баясах интернэшнл”, “Үндэсхэн ресурс” компани тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид болон эмч, эмнэлгийн ажилтнууд амарч суух зориулалтаар тохижилтын ажлыг сайн дураар хийсэн байна. Ингэхдээ амарч суух сандал, ногоон зүлэг, бие бялдаржуулах төхөөрөмж суурилуулж, цэцэг тарьжээ. Тус эмнэлгийн арын талбай нь барилгын хог хаягдал ихтэй, огт ашиглагдаггүй талбай байсан аж. Харин дээрх компанийнхан хог хаягдал ихтэй, бохирдсон хөрсийг тэгшилж, хэдэн машин хогийг ачиж цэвэрлэн, шинэ хөрс суулгасан байна. Тохижилтын ажилд тус эмнэлгийн Нийтлэг үйлчилгээний хэлтсийн 100 гаруй ажилтнууд оролцож, ажиллах орчноо илүү тав тухтай болгожээ
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн