Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 7-нд хуралдаж, Гүйцэтгэх захирлаар Ө.Гантөрийг томилжээ.Ө.Гантөр нь тус банкны Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан юм. Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн энэ сарын 7-нд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон билээ. Тиймээс түүний оронд тус банкны Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ө.Гантөрийг томилсон байна. Ө.Гантөр нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, санхүүч мэргэжлээр төгсөж, Солонгосын “KDI School of PPM Korea” сургуульд удирдлагын ухааны магистр хамгаалжээ. Тэрээр “Монком” ХХК-д нягтлан бодогч, “ММ Инвест” банканд мэргэжилтэн, Монголбанканд Хянан шалгагч, Ахлах хянан шалгагч, Төрийн банканд дэд захирал, Төрийн банканд Байгууллагын банкны газрын захирал, Тэргүүн дэд захирлын албыг тус тус хашжээ.