Эрүүл мэндийн салбарт 2019-2022 онд “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” хөтөлбөр хэрэгжүүлж, эмнэлгийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүждэг тогтолцоонд шилжсэн. Энэ хүрээнд улс, хувийн бүх эмнэлгүүд иргэдэд үйлчилсэн гүйцэтгэл үр дүнгээсээ хамаарч Эрүүл мэндийн даалгалын сангаас санхүүжилт авах боломжтой болсон. Мөн иргэд, үйлчлүүлэгчид ганхцан улсын эмнэлэгт л даатгалаараа үйлчилгээ авдаг байсан бол хувийн эмнэлгүүдэд ч даатгалаараа хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авах боломжтой болсон байна.
Энэ талаар ЭМДГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэхдээ "Иргэд, үйлчлүүлэгчид 2022 онд 1.4 их наядаар тусламж үйлчилгээг ЭМДС-аас авахаар байгаа. Тиймээс хамгийн шаардлагатай тусламж үйлчилгээнд багтах харвалт, гэмтэл, зүрхний шигдээс, түлэгдэлт, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж зэрэг тусламж үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд ордоггүй байх хэрэгтэй тул даатгалаас 100 хувь дааж байна. Жишээлбэл, дөрөвдүгээр зэргийн түлэгдэлттэй хүүхэд 38 сая төгрөгийн тусламж үйлчилгээ шаарддаг. Үүний 25 хувь буюу 9.5 сая төгрөгийг иргэн төлдөг байсан. Энэ нь тухайн айлыг санхүүгийн эрсдэлд оруулах хэмжээний мөнгө. Тиймээс энэхүү мөнгийг даатгалаас төлж иргэн төлөхийг болиулж байгаа. MRI, компьютер оношлогооны хувьд зөвхөн улсын эмнэлэгт үзүүлдэг байсан бол улсын болон хувийн эмнэлэгт үзүүлсэн ч даатгалын сангаас санхүүжүүлж байгаа. Гэхдээ 70 хувийг даатгалаас төлж, 30 хувийг иргэн өөрөө төлнө" гэсэн юм.