Open iToim app
Ерөнхийлөгч | 2 мин уншина

Х.Баттулга: Сонгогч та бүхэн өндөр цензур тавьж саналаа өгөөрэй

Х.Баттулга: Сонгогч та бүхэн өндөр цензур тавьж саналаа өгөөрэй
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 24
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23 дугаар тойргийн наймдугаар хэсэгт саналаа өгч, сэтгэгдлээ хуваалцлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. 1990 онд Монгол Улс ардчилсан орон болсноо зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд алдаж, оносон олон замыг тулсан. Энэ удаагийн сонгуулиар ард түмэндээ идэвхтэй оролцохыг уриалж байна. 17 цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц 40 гаруй хувьтай байгаа бөгөөд Улаанбаатар хотод хамгийн их буюу 50 орчим хувьтай байгаа гэсэн мэдээ авлаа. Ингээд 22.00 цагт санал хураалт хаагдана. Тиймээс залуусаа та нарын санал улс орны хөгжилд хамгийн чухал учраас саналаа заавал өгөөрэй. Бид бараа худалдаж авахдаа хугацаа нь дууссан эсэх, хаана үйлдвэрлэсэн гарал үүслийг маш сайн харж авдаг. Гэвэл УИХ-д орох гишүүнийг сонгохдоо бараа сонгодгоосоо ч илүүөндөр цензур тавихыг хүсч байна.
Санал худалдаж авах асуудал нэлээдгүй яригдаж байна. Үе үеийн сонгуульд ч энэ явдал яригдаж байсан. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг асар их хүмүүс орж ирдэг. Энэ хүмүүс мөнгөөрөө санал худалдаж авч, гэмт хэрэг хийсэн хүмүүс толгой хоргодох зорилгоор УИХ-д орж ирдэг байдал сүүлийн сонгуулиудад ажиглагдах боллоо.
Зарим нэр дэвшигчид шоронгоос сонгуульд өрсөлдөж байгаа нь шүүх эрх мэдлийн өөрчлөлтийн асуудал болов уу. Ажиглахад, 2013, 2014, 2015, 2016 онд гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхээс тодорхой ялын дүгнэлт авсан гэх асуудал байна лээ. Үүнийг бид ажиглаж байгаа. Дэлхий даяар цар тахалтай холбоотой эдийн засгийн асуудал их байна. Монгол Улсын эдийн засгийн хувьд төрөлжөөгүй, хэдхэн төрлийн экспортод суурилдаг. Энэ сонгуулийн дараа байгуулагдсан Их хурал, Засгийн газартай эдийн засгийг босгох,  ард түмнээ ядуурлаас гаргах тал дээр шуурхай ажиллах болно. Би өөрөө бизнесийн салбарт ажиллаж байсан хүн учраас энэ зовлон, жаргалыг ойлгож байна. Тиймээс ч энэ давуу талаа ашиглаж ажиллана. Би 17.00 цагийн ирцийн мэдээллийг харж байгаад залуучуудыг уриалах зорилгоор өдийд ирж саналаа өглөө” гэв.
undefined
undefined
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн