Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

'Өвгөн хуурч' мөүшн комик кино үзэгчдийн хүртэл болно

'Өвгөн хуурч' мөүшн комик кино үзэгчдийн хүртэл болно
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 11 сарын 5
“Өвгөн хуурч” нэртэй бүрэн хэмжээний мөүшн комик киног энэ оны сүүлээр дэлгэцэнд гаргах юм байна. 
Тус киноны гол дүр болон хөгжмийн продюсерээр Рокит Бэй ажиллаж байгаа бөгөөд тэрээр гол дүрийн хандгайд дуу оруулжээ. "Өвгөн Хуурч” одоо цагт байсан бол үлгэрээ хэрхэн ярих байсан бол... Тэрээр орчин үед Rapper болсон байх ба хип-хоп дуугаараа дамжуулан үлгэрээ ярих юм байна.
Энэхүү киног Эконтэ компани, Би-Ар-Би Пикчерс компани, Тулговски Медиа компани, Хан Хөгшин Стэйт компани, реппер Рокит бэй зэрэг олон мэргэжлийн хүмүүс хамтран ажиллан бүтээсэн байна. Тус киногоор хүүхэд, залууст Монголын  уламжлалт  соёлыг орчин үеийн соёлтой нэгтгэн харуулах, өвөрмөц онцлог шингээсэн Хандгай дүрээр дамжуулан залууст итгэл найдвар, урам зориг өгөхөөр зорьжээ. Монголд залууст зориулсан үндэсний комикс, анимэйшн дүр дээр суурилсан  цуврал бүтээл ховорхон өнөөгийн нөхцөлд Хандгай дүр нь цуврал комикс, хүүхэлдэйн кино, дүр дээр суурилсан цогц контент болон хөгжиж байгаа юм. Мөн энэхүү төсөл нь төрөл бүрийн контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээ хэлбэрээр өргөжүүлж, монголын мэргэжлийн шилдэг кино, анимэйшн уран бүтээлчид, хувцас загвар зохион бүтээгчид, дуучид, хөгжмийн продюсер, маркетерууд оролцсон цогц төсөл  болж байна.
Төслийн хүрээнд олон ажил хийх бөгөөд үүнд:
1. Khandgai presents: Өвгөн хуурч” 80 минутын мөүшн комик кино /Кино театр, IPTV/OTT/
2. 30000 хүний “Өвгөн Хуурч-XMF 5 жилийн ойн” хөгжмийн фестивал
3.  Michel&Amazonka брэндтэй хамтарсан хувцасны коллекц
4.  Дуучин Рокит Бэй болон бусад дуучдын дуунаас бүрдсэн “Өвгөн Хуурч” цомог пянз ба дижитал, график видео клип.
5.  “Өвгөн хуурч” Хандгай арт тоглоомын багц
6. Арт ном
7. Маркетинг болон медиа хөтөлбөрүүд зэргээс бүрдсэн цогц контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн бүхий цогц төсөл хэрэгжүүлж байна.
undefined
Хандгай төслийн зохиолч, найруулагч С.Жамбалцэрэн: Хандгай бол комик цуврал. 2018 оноос эхлүүлэн цахим орчинд цувралаа явуулсан. Одоо Хандгайгийн шинэхэн контетекийг танилцуулж байна. Мөүшн комик гэдэг нь хөдөлгөөнт кино гэсэн үг. Энэ нь анимиошны нэг төрөл. Энэ төрлөөр шинэ бүтээлээ хүргэхээр зорьсон. Шинэ контент 80 минутын бүрэн хэмжээний анимишин. Өвгөн хуурч гэдэг манай ардын дүр байдаг. Хоёр, гурван хоног морин хуураа дараад үлгэр ярьдаг. Өвгөн хуурч хэрвээ орчин үед байсан бол хэрхэн үлгэрээ ярих вэ гэдэг гол агуулга. Өвгөн хуурч орчин үед репер болоод хип хоп дуугаар дамжуулж үлгэрээ ярих болно. Бидний хийж байгаа ажил ганц киногоор хязгаарлагдахгүй. Жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд олон олон контент хийж байгаа. Өвгөн хуурч кино төслийн хүрээнд альбом гарна. Монголын орчин үеийн шилдэг хип хоп аранби уран бүтээлчдийн хамтарсан “Өвгөн хуурч”ийн цомог гаргана. Цомгийн гол продюсрээр Рокет бэй ажиллана. Рокет Бэй гол дүр хандгайд дуу оруулж байгаа. Цомогноос гадна хувцасны коллекшин гарна. 
 
“Хандгай” төслийн ерөнхий зөвлөх Г.Бадамсамуу: Эконтэ компани, Би-Ар-Би Пикчерс компани “Хандгай” төслийг хэрэгжүүлж байгаа. Би Эконтэ компанийн зурмал төрлийн контентод зөвлөхөөр ажиллаж байгаа. “Хандгай” гэдэг төсөл 130 гаруй төрлийн коммекийг хийж байгаа. “Хандгай”-г мэдэхгүй залуу өнөөдөр байхгүй байх. Хурдан хугацаанд залууст танигдсан. Тиймээс суурь, тулгуур бүтээл хийе гэж байгаа. Энэ нь амьдчилсан, хүүхэлдэйн төрлийн кинонуудын хамгийн хялбар төрөл. Залуучуудын шинэ өнгө аяыг илэрхийлсэн кино гаргах нь. Бүх хүүхэд нь гадаадын кино үздэг. Үндэсний, өөрсдийн бүтээсэн кино маш бага. Монгол хүүхдүүд монголынхоо түүх соёл, монголоороо бахархах зүйлийг бүтээх ёстой. Өсвөр насныханд зориулсан “Хандгай” гэдэг төслөөр монгол залуучаад ямар хэв маягийн бүтээл хийж чаддаг нөөцтэйгөө харуулах сорилтын төсөл юм.  
undefined
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн