Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

ЗТХ-ийн дэд сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилжээ

ЗТХ-ийн дэд сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилжээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 16
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дэд сайд нар томилогдлоо.  Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг томилжээ. Ж.Бат-Эрдэнийг улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах гэдгээр нь илүү  таних ч салбартаа бол мэргэжлийн хүн гэх тодотголтой нэгэн аж. 
Хамгийн сүүлд 2014-2018 онд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсон юм. 
undefined
Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ гэж хэн бэ
Боловсрол:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр дунд сургуулийг 1987 онд, Оросын   Холбооны   Улсын Новосибирск хотын Техникийн Улсын Их Сургуулийг "Системийн инженер” мэргэжлээр, ХБНГУ-ын Дортмунд хотын Мэдээллийн технологийн институтийг Мэдээллийн технологийн зөвлөх, удирдлагын ухааны арга   зүйч мэргэжлээр, мөн АНУ-д мэдээллийн аюулгүй байдлын шинжээчээр тус тус суралцаж төгссөн. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн докторант.
Гадаад хэл: Орос, Англи, Герман
Ажилласан байдал: Дэд бүтцийн хөгжлийн яамны Эдийн Засаг хамтын ажиллагааны газарт Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газарт мэргэжилтэн, Холбооны газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Дэд бүтцийн яамны Зам тээвэр, мэдээлэл, холбоо, аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газарт мэдээллийн технологийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2003 оноос Мэдээлэл, холбооны технологийн бодлого зохицуулалтын газрын даргаар, 2004-2012 онд Засгийн газрын тохируулагч агентлаг - Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт орлогч дарга, даргаар, 2012-2014 “Монголын цахилгаан холбоо” Хувьцаат компаний Гүйцэтгэх захирлаар, 2015-2018, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөр тус тус ажиллажээ. 
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн