Эх үрсийн баяраар бяцхан хүүхдээ баярлуулах газар хайж байна уу. Эрхэм уншигч таны цаг, завыг хэмнэх үүднээс iToim агентлаг хамгийн хямд үнээр сонин содон тоглоомоор хүүхдээ тоглуулж, цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрөөж болох хүүхдийн тоглоомын төвүүдийн үнэ, цагийн хуваарийн мэдээллийг онцлон бэлтгэлээ.
3 цаг 10,000 төгрөгөөр тоглуулдаг “Jungle” тоглоомын төв
Jungle тоглоомын төвд хүүхдийнхээ төрсөн өдөр, сургууль, цэцэрлэгийн төгсөлтийн баярыг тэмдэглэж болно. Эцэг, эхчүүд хүүхдээ тоглуулангаа дуртай кофегоо ууж суух боломжтой юм байна. Jungle тоглоомын төв нь Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 11-р хороолол Номин их дэлгүүрийн хойно 26-р байранд байрладаг. Өглөө 10 цагаас орой 21 цаг хүртэл хүүхдээ тоглуулах боломжтой. Нэг цаг нь 5000 төгрөг, 3 цаг нь 10,000 төгрөгийн үнэтэй. Харин төрсөн өдрийн эзэн төрсний гэрчилгээтэйгээ ирж, 3 цаг үнэгүй тоглох боломжтой. Утас нь 70158000
Цагийн хязгааргүй “Atlantis” тоглоомын төв
Өглөөний 9 цагаас оройн 22 цагийн хооронд бяцхан хүүхдээ далайн гүн дэх нууцлаг ертөнцөөр аялуулах боломжтой. Тухайлбал, шидэт гулсуур, хөгжөөнт үсэргээ, хананд авиралт, уран авиралт хийхээс гадна далайн дээрэмчний усан онгоц, олон бөмбөгт арал, аварга лего хотоор аялуулах боломжийг бүрдүүлсэн. Хамгийн гол нь цагийн хязгааргүйгээр ажлын өдрүүдэд 15,000, амралтын өдөр 20,000 төгрөгөөр хүүхдээ тоглуулж болдог. Эднийх Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж Е март Чингисийн салбарын таван давхарт байрладаг. Утас нь 99293109, 76009699
5+1 үнэгүй “Хүслийн ордон” тоглоомын төв
Максмалл дэлгүүрийн таван давхарт байрлах Хүслийн ордон нь өглөөний 10 цагаас оройн 20 цаг хүртэл ажилладаг. Даваа-баасан гарагт 10-13 цагийн хооронд 1 цаг 3000 төгрөг, 13-20 цаг хүртэл 1 цаг нь 6000 төгрөгийн үнэтэй. Харин 5 удаа тоглосон талоноо цуглуулж, 1 цаг үнэгүй тоглож болно. Мөн төрсөн өдрийн эзэн үнэгүй тоглох боломжтой. Утас нь 70122323
Үлгэрийн баатруудтай “Солонго” тоглоомын төв
Солонго тоглоомын төвийн дэргэдэх “Найзууд” кафед хүүхдийнхээ төрсөн өдөр, төгсөлтийн баярыг тэмдэглэж болно. Төрсөн өдрийн баярт зориулж, Mickey Mouse, Shrek, Fiona гэх мэт үлгэрийн баатруудын мэндчилгээг үнэгүй үзүүлдэг. Өглөөний 11 цагаас оройн 20 цагийн хооронд ирж, 11,000 төгрөгөөр хүүхдээ 3 цаг тоглуулах боломжтой. Хан-Уул дүүрэг дахь Оргил худалдааны төвийн гурван давхарт байрладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг 94059513, 99048052 лавлаарай.
Автоматтай “Diamond” тоглоомын төв
Хамгийн тохилог, аюулгүй орчинд хүүхдээ тоглуулахыг хүсвэл “Diamond” тоглоомын төвийг зорьж болох юм. Уг тоглоомын төвд автомат болон бусад олон төрлийн тоглоомуудаар хүүхдээ тоглуулах боломжтой. Мөн хүүхдийнхээ төрсөн өдөр, тэмдэглэлт баярыг зохион байгуулж болно. Нэг цаг нь 5000 төгрөгийн үнэтэй. 70184700 утсанд холбогдож мэдээлэл авч болохоос гадна Сонгино-хайрхан дүүрэг Москва хорооллын урд Хөрс төвийн хоёр давхарт очиж хүүхдээ тоглуулж болно.
Монгол дахь цорын ганц “Давсан агуй”
Бидний хэлдгээр багшийн дээдийн UBH Center-ийн хоёр давхарт байрлах давсан агуйд хүүхдээ тоглуулахаас гадна эцэг, эхчүүд өөрсдөө амарч болох юм. Давсан агуйд очсноор уушгиа цэвэрлэж, дархлаагаа сайжруулна. Нэг удаа ороход далайн эрэг дээр гурван өдөр өнжсөнтэй дүйцэхүйц бие дэх эрдэс бодисыг тэнцвэржүүлж, дархлааг нөхдөг ид шидийн агуй юм байна. Давсан агуйд том хүн нэг цагт 11,000 төгрөгөөр орох бол 3-10 настай хүүхэд 6000 төгрөгөөр харин 0-3 насны хүүхэд үнэгүй орох боломжтой. Өглөөний 11 цагаас оройн 20 цаг хүртэл ажилладаг. Давсан агуйд очихын өмнө 95606778, 95646778 утсанд холбогдож цаг авах шаардлагатай юм байна.
Шанзны үр дээр тоглуулж, унтуулдаг “Альфа” тоглоомын төв
Метромалл худалдааны төвийн гурван давхарт байрлах Альфа тоглоомын төв нь бусад тоглоомын төвүүдээс шанзны үр дээр бяцхан хүүхдүүдийг тоглуулж, унтуулж, амраадгаараа ялгардаг байна. Шанзны үр дээр хэвтэж, тоглосон хүүхэд амарч, тайвширдаг аж. Эднийх өглөө 10 цагаас оройн 21 цаг хүртэл ажилладаг. Үнийн хувьд ажлын өдрүүдэд нэг цаг нь 5000 төгрөг, амралтын өдөр цаг нь 8000 төгрөг байдаг.Утас нь 88088082