Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

Дараах 13 их, дээд сургуулийг хаалаа

Дараах 13 их, дээд сургуулийг хаалаа
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 19
БШУЯ-аас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа. Энэ үеэр Төрийн өмчийн найман сургуульд нэгтгэж буй сургуулиуд болон тусгай зөвшөөрлийг нь цуцалж, хааж буй 13 их сургуулийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нэрлэсэн юм.
Дараах 13 сургуулийг хаалаа.
-Газарчин дээд сургууль
-Зүүн хүрээ коллеж
-Маргад дээд сургууль
-Монголын менежмент, технологийн дээд сургууль
-Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
-Номэра дээд сургууль
-Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль
-Түшээ дээд сургууль
-Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль /Идэр их сургуулийн харьяа тул их сургуультайгаа нэгдсэн/
-Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль
-Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль
Монгол Улсад нийт 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 147 мянган оюутан суралцаж байна. Хааж буй 13 сургуульд 163 багш, 1567 оюутан суралцдаг ажээ. Түүнчлэн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд тодорхой шаардлагуудыг хангахгүй бол үйл ажиллагааг нь зогсоох юм.
Төрийн өмчийн найман сургуульд дараах сургуулиудыг нэгтгэлээ
ШУТИС-д
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль
Политехникийн коллеж
МУИС-д
Завхан аймаг дахь салбар сургууль
Дорнод их сургууль
Ховд их сургууль
Худалдаа үйлдвэрлэл их сургууль
Улаанбаатарын их сургууль
ХААИС-д
Дархан-Уул аймаг салбар сургууль
Баянхонгор аймаг дахь салбар сургууль
АШУҮИС-д
Говь-Алтай салбар
Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
Дорноговь аймаг дахь салбар сургууль
МУБИС-д
Архангайн багшийн сургууль
Баян-Өлгий салбар сургууль
Консерваторт
Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж
ДХИС-д
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
ҮБХИС-д
Цэргийн хөгжмийн политехник коллеж
Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн