Open iToim app
Таны сонорт | 7 мин уншина

Хувийн сургууль сонгох үед асуух арван чухал асуулт

www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 25
Хэрэв та энэ хичээлийн жил хүүхдээ хувийн сургуульд шинээр оруулах гэж байгаа бол сургуулиудын судалгаа хийхдээ дараах 10 асуултыг чухалчлаарай.
  1. Ковид-19 тахлын үед цахим сургалтаар эсвэл тусгай байдлаар хичээл заахад танай сургууль хэр бэлтгэгдсэн бэ?
Ковид-19 тахлын тодорхойгүй байдлаас болж сургуулиуд уламжлалт, ганцаарчилсан сургалтаас эхлээд цахим сургалт, энэ хоёрын аль аль нь хосолсон байдлаар сургалт явуулах гэсэн хувилбаруудад бэлэн байх ёстой. Намар хичээл эхэлсний дараа юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй ч эрүүл мэнд, аюулгүй байдлын зүгээс ямар арга хэмжээ авч байгаа, сургууль нь сурагч, багш нарын дунд өвчин эсвэл вирус дэгдэлт ихэсвэл хэрхэн яаж даван туулж, ангиудаа ямар байдлаар зохион байгуулахыг асуух хэрэгтэй.
Цахим сургалтын үеэр даалгаврыг яаж шалгах вэ? Сурагчид биеэрээ уулзаж хичээл тайлбарлуулах боломжтой юу эсвэл бүх хичээлийг заавал бичлэгээр заах заах уу? Багш нар сурагчдын асуултад хариулах цаг хуваарилах уу? Сургууль зайны сургалтаар багш, сурагчийн харилцааг дэмжиж явах вэ? Тухайн сургууль сурагч, багш нарт зайны сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай технологи, хэрэгслээр хангахад бэлэн үү? Сургууль сурагчдаа яаж идэвхтэй, оролцоотой байлгах вэ?
  1. Анги бүрт багш сурагчийн тооны харьцаа ямар байх вэ?
Хүүхэд өөрийг нь бусад хүмүүс мэддэг, дэмждэг бас хайрладаг гэдгийг мэдэрвэл илүү урам орж, амжилт гаргадаг. Нэг багшид ногдох хүүхдийн тоо цөөн, нэг ангид цөөн хүүхэдтэй байх нь бүх сурагчдын ганцаарчилсан болон багийн анхааралд байх нөхцөлийг хангахаас гадна нийт ангийн сургалт үр бүтээлтэй, зорилтот байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн нэг ангийн сурагчийн тоо цөөн байвал сурагчид бүх чадлаараа хичээж, хичээлд сонирхол нь татагдаж, илүү идэвх чармайлт гаргадаг байна. Цөөн хүүхэдтэй ангид сурдаг сурагчид илүү сурлагын амжилт гаргаж, урт хугацаанд түүний үр шимийг нь хүртдэг болохыг судалгаагаар баталсан байна.
  1. Сурагчдыг зохих хэмжээнд сорьж, оролцоотой байлгахын тулд ямар ГҮНЗГИЙРҮҮЛСЭН анги, хөтөлбөр хэрэгжүүлэх вэ?
Хэрэв таны хүүхэд сурлагадаа мэрийлттэй бол түүний хэрэгцээнд нийцсэн сайн сургууль олох нь чухал юм. Олон жилийн судалгаанаас харахад бага насандаа хичээлээс гадуурх хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан сурагчид цаашдаа нарийн мэргэжлээр сурч, тухайн чиглэлээр амжилт гаргах магадлал өндөр байдаг.
Бага ангийн багш нарын хэдэн хувь нь сурлагадаа мэрийлттэй сурагчидтай хамтран ажиллахад тохирсон дэмжлэг үзүүлэх чадвартай эсэхийг олж мэдээрэй. Ахисан түвшний сурагчдыг хурдацтай урагшлуулах эсвэл ганцаарчилсан сургалт өгөх боломжтой юу? Тухайн сургууль ахлах ангийн сурагчдад зориулсан олон улсын ерөнхий боловсролын шалгалтанд бэлтгэх хөтөлбөртэй юу?
Мөн зөвхөн хичээл гэлтгүй, ахлах сургуулийн түвшинд ажил мэргэжил сонголт, биеийн хөгжил, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зөвлөх хүмүүс, чиглүүлэгчид байгаа эсэхийг асуухаа мартуузай. Сурагчдын асуултанд хариулах, эргэлзээ тайлах, эцэг эхтэй уулзах тусгай цаг гаргаж байна уу? Гадаадын их дээд сургуульд өргөдлийн материал бэлдэхэд нь ямар байдлаар дэмжлэг үзүүлэхийг тодруулаарай.
  1. Сургуулийнхаа соёл, уур амьсгал, хамт олныг тодорхойлно уу.
Сургуульд өөрийн гэсэн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг бичиж баталсан, байгууллагын дүрэм байгаа эсэх, түүнийгээ сургуулийн цахим хуудас болон сургуулийн хамт олны дунд сурталчилж байгаа эсэхийг асуугаарай. Өөрийгөө болон бусдыг хүндлэх, хүрээлэн буй орчноо хүндлэх сэтгэлгээг суулгах соёлтой сургуулийг хайгаарай. Насан туршийн сурч боловсрох сонирхол, ажлын өндөр ёс зүйг хөгжүүлэх байдлыг харуулсан тийм жишээнүүдийг асуугаарай. Хамгийн тохиромжтой сургууль нь олон талт байдал, бусдын өвөрмөц байдлыг хүлээн зөвшөөрөхөөс гадна багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа, дэмжлэгийг үзүүлэх болно.
Сургууль судлах явцдаа тухайн сургуулийн одоо байгаа эцэг эх эсвэл сурагчдаас сургуулийн соёлын талаарх бодол саналыг нь асууж болох юм. Сурагчид нэг нэгэнтэйгээ эелдэг харьцдаг уу? Тэд бусдыг хүлээн зөвшөөрдөг үү? Сурагчид өөрсдийгөө аюулгүй, дэмжлэгтэй байгаа гэдгийг мэдэрч чаддаг уу? Эдгээр асуултууд нь сургалтын арга зүйтэй адил хэмжээнд чухалчлах асуудал юм. Олон нийтийн ажил болоход эцэг эхчүүдийг үйл ажиллагаандаа хамруулдаг уу? Сайн дурын ажил хийх болоход эцэг эхчүүдийг хүчээр хийлгэдэг үү, эсвэл чин хүслээр нь хийлгэдэг үү?
  1. Сурлагын амжилтыг хэрхэн үнэлэх вэ?
Стандарт шалгалт нь сурагчдын өсөлт хөгжлийг үнэлэх олон хэмжүүрийн зөвхөн нэг үзүүлэлт л байх ёстой. Сургуультай танилцах үедээ стандарт шалгалтууд хэр их авдаг, түүнд сурагчдыг бэлдэхэд хэр их хугацаа зарцуулдгийг олж мэдээрэй. Багш нар хичээлийг зөвхөн шалгалтанд зориулж заахын оронд чанартай сургалтын хөтөлбөрөөр хичээлийг амилуулж, дурлуулах аргаар заах хэрэгтэй. Үүнээс гадна хичээлийн идэвх, гэрийн даалгаврын гүйцэтгэл, багш нарын тогтмол эргэх харилцаа, мэдээлэл солилцох байдал зэрэг нь сурагчдын амжилтыг үнэлэх бас чухал шалгуур үзүүлэлт юм.
Ангиас гадуур сурагчийн амжилтыг хичээлээс гадуурх хөтөлбөр, сургалттай холбоотой секц дугуйлан, тухайлбал Mатематик загварчлалын секц, Илтгэл мэтгэлцээний секц, анагаахын сургуулийн бэлтгэлийн дугуйлан, Энтрепренершип секц, Роботиксийн дугуйлан зэрэгт хамрагдсан оролцооны түвшингээр хэмжиж болох юм. Нэмэлтээр сонгон суралцах хөтөлбөрүүдэд сурагчдын идэвхтэй оролцоог дэмждэг сургуулийг л  хайгаарай.
  1. Ерөнхий мэдлэг олгох хичээлийг оюун санаа, сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндтэй хэрхэн хослуулж, тэнцвэржүүлдэг вэ?
Шалгалтын оноонууд болон төгсөгчдийн их сургуульд тэнцсэн байдал, тоо нь сургуулийн сургалтын хөтөлбөрийн давуу талыг харуулах баталгаа болдог боловч нөгөөтэйгүүр сурагчдын сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндийн байдал ч мөн адил чухал. Таны гэр бүлийн эрхэмлэдэг, үнэ цэнтэй зарчимтай уялдаж, түүнийг сайшаан дэмжиж чаддаг тийм сургуулийг хайгаарай. Тухайн сургуулийн олон нийтийн үйл ажиллагаа, сайн дурын ажил хийх шаардлагуудыг асуугаарай.
Судалгаагаар авч үзэхэд биеийн тамир, бялдаржуулалтаар идэвхтэй байдаг сурагчид хичээл дээр илүү сайн сурдаг гэдгийг баталсан байна. Бие, сэтгэхүй, оюун санаа эрүүл байх гол хүчин биеийн тамир, бялдаржуулалтын хичээл бөгөөд та аль ч насны хүүхдэдээ шинэ сургууль хайж байсан энэ бол анхаарч асуух ёстой үзүүлэлт юм. Ахлах сургуулийн сурагчид ч гэсэн хичээлийнхээ зав зайгаар биеийн хүчний хичээл авбал энэ нь оюуны завсарлага болох юм. Биеийн тамирын хичээлээс гадна хичээл хоорондын завсарлагаа нь цэцэрлэгийн болон бага ангийн сурагчдийн өдрийн нэг чухал хэсэг болдог. Дунд болон ахлах ангийн сурагчдад өдөрт хангалттай завсарлах хугацаа өгч, гарч цэвэр агаар амьсгалж, оюуны завсарлага авч хөл, гарынхаа чилээг гаргах боломж олгох хэрэгтэй.
  1. Танай сургууль манай хүүхдийг их сургуульд хэрхэн бэлдэх вэ?
Бага наснаас нь эхэлж ангийн түвшин, хуваарилалтын дагуу их сургуульд чиглүүлсэн сургалтын хөтөлбөр байх нь сурагчдад илүү өгөөжтэй байдаг. Сургууль нь суралцах чадварыг хэрхэн хөгжүүлж, хичээлдээ сайн эсвэл хоцрогдолтой сурагчдад зориулж сургалтын хөтөлбөрийг ямар байдлаар тохируулах талаар жишээ асуугаарай. Сургуулийн ерөнхий орчныг анхаарч үзээрэй: сурагчдыг их сургуульд орох бэлтгэлээр хангаж байна уу? Сургуулиуд сурагчдын төсөөлөлд их сургуульд тэнцэж орох хүсэл сонирхлыг бий болгож “хэрвээ” гэж асуух бус харин “хаана” их сургуульд орох хүсэлтэй байгааг нь асуух хэрэгтэй. Үүнээс гадна сургуулийн хүний нөөцөд нь их сургуулийн элсэлтийн чиглэлээр зөвлөх багш эсвэл ажил мэргэжил сонголтын зөвлөх багш байдаг уу? Хэрэв тийм бол сурагч зөвлөхийн тоон харьцаа ямар вэ? Гадаад дотоодын их сургуулийн талаар зөвлөж, чиглүүлэх багш нар сурагчдад тохиромжтой сургуулийн хөтөлбөр сонгоход, өргөдлийн материал бөглөхөд, тэтгэлэг хүсэхэд болон ерөнхий дэмжлэг үзүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?
  1. Сурагчдын хэдэн хувь нь их сургуульд тэнцэж, суралцдаг вэ?
Жинхэнэ сайн сургууль бол төгсөгчид нь 100% их сургуульд тэнцдэг. Хүүхэд бүр дөрвөн жилийн их, дээд сургуульд суралцахгүй, эсвэл ахлах сургуулиа төгсөнгүүтээ коллежид элсэхгүй ч сурагчид цаашдаа гадаад дотоодын их дээд сургуульд суралцахад бэлдэн, горилогч болж сонгон шалгаруулалтын процессийг туулаад, дор хаяж нэг сургуульд тэнцэх нь өөрөө их үнэ цэнтэй туршлага болох юм. Их сургуульд бэлтгэх бааз, хөтөлбөр сайтай сургууль бол зөвхөн дэлхийн шилдэг их сургуулиуд төдийгүй дотоодын улсын их дээд сургууль, жижиг хувийн коллежууд, урлагийн сургуулиуд болон цэргийн академи зэрэгт сурагчид нь тэнцдэг гэж бахархалтайгаар хэлнэ. Энэ нь өндөр хүчин чадалтай, төрөлжсөн ахлах сургуулийн хөтөлбөр гэдгийг батлах бөгөөд хүүхэд бүрийн онцлог давуу талуудыг хөгжүүлж чадаж байгаагийн илрэл юм.
  1. Ямар төрлийн гүнзгийрүүлсэн болон сонгон суралцах хичээлүүд байдаг вэ?
Өргөн мэдлэг боловсролыг хамарсан, хүүхдийн боловсролыг цогцоор нь шийдсэн цөм хөтөлбөртэй, мөн урлаг, дуу хөгжим, бие бялдрын хөгжил, гадаад хэл зэргийг тэнцвэржүүлсэн сургалт, хөгжүүлэх хөтөлбөртэй сургууль хайгаарай. Бага ангид урлаг, дуу хөгжим, гадаад хэлийг долоо хоногт дор хаяж нэг удаа ордог байхаас гадна насны онцлогт нь тохирсон, дэвшилтэт технологи болох кодчилол, инженерчлэл болон бусад STEAM чиглэлийн сургалтуудыг явуулдаг байвал сайн. Бие бялдрын хөгжлийн хичээл болон завсарлага, чөлөөт цагийг өдөрт заавал байлгаж энэ нь дасгал сургуулилтыг дэмжихээс гадна хүүхдүүдийг ангиас гадуур эрч хүчээ сэлбэх нөхцөлөөр хангах юм. Үүнээс гадна хүүхэд дур сонирхлоороо ном унших дадлыг дэмжсэн, номын сангийн маш сайн хөтөлбөр болон орчинтой, сонирхож буй номоо сонгон унших боломжтой сургуулийг хайгаарай.
Дунд, ахлах ангийн түвшинд таны хүүхдийн сонирхол, давуу талууд нь илүү тодорхой болдог тул сонгох сургууль тань сэтгүүл зүй, математик загварчлал, инженерчлэл, компьютерийн шинжлэх ухаан, дижитал урлаг, дүрслэх урлаг, жүжиг, хөгжмийн хамтлаг, найрал хөгжим, найрал дуу гэх мэт урлаг болон шинжлэх ухааны салбарын аль алинаар нь хөгжүүлэх хөтөлбөрийн олон сонголттой байгаа эсэхийг тодруулаарай.
  1. Хичээлээс гадуур ямар хөтөлбөрүүд байдаг вэ?
Энэ тал дээр хамгийн төгс сургуулийн орчин бол таны хүүхдийн одоогийн хэрэгцээнд нийцдэг байхаас гадна тэдний сонирхол өөрчлөгдөх үед өөр бусад олон сонголттой байх боломжтой байна. Таны хүүхэд өнөөдөр аикидогоор хичээллэх сонирхолгүй байснаа маргааш секцэнд нь орж үзэхээр шийдэж магадгүй. Тиймээс олон төрлийн дугуйлан секцтэй, хичээлээс гадуур спортоор хичээллүүлдэг сургууль хайж үзээрэй. Бага, дунд ангийн сурагчдад спортын олон төрлөөр хичээллэх боломж олгодог сургууль нь таны хүүхдэд ахлах сургуулийн тэмцээн уралдаанд амжилт гаргахад нэмэр болно.
Хэрэв та эдгээр асуултын дийлэнхэд эерэгээр хариулж чадах сургууль хайж байгаа бол хуучин Орчлон сургуулийн байранд шинээр байгуулагдаж байгаа Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолборыг сонирхоод үзээрэй.
Facebook хуудас: Selbe school
Уг нийтлэлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Сэлбэ сургуулиас орчуулан нийтэлж байна.
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн