Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ

Зэвсэгт хүчний  326 дугаар ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 31
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан 21 настай залуу салаан даргадаа зодуулан хүнд гэмтэл авч, улмаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч эмчилгээ хийлгэх боломжгүй байсаар нас барьсан харамсалтай хэрэг гарсан билээ. 
Энэ асуудалтай холбоотойгоор Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Б.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд хурандаа Н.Отгонбаярыг томилох шийдвэрийг Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргажээ. Мөн ар гэр, төрөл төрөгсөдөөс нь уучлалт хүслээ. 
Энэ бол цэргийн ангиудад гарч байгаа нэг удаагийн хэрэг биш. Шинэхэн цэргүүдийг ахмад, хал цэргүүд хяргалж, дарамталдаг, шийтгэдэг бичлэг цацагдаж, цөөнгүй цэрэг бие мах бодиороо хохирсон асуудал гарсаар байгаа юм. 
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн