ЭМЯ-ны мэдээллийн э үеэр шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг биеийн урвал тогтоон илрүүлэх оношлуур бүтээж байгаа талаар ШУА-ийн хүрээлэнгийн биологийн хүрээлэнгийн доктор Д.Гантулга танилцууллаа.
-Коронавируст өвчний үед эсрэг бие тогтсоныг хэрхэн оношилж байгаа вэ. Үүнд манай эрдэмтэд хэрхэн ажиллаж байна?
-Одоогоор Монгол Улс нь дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил цар талхыг оношлох, баталгаажуулахад ашиглагдаж байгаа эсрэгтөрөгч, эсрэгбиед суурилсан түргэн оношлуур ба бодит хугацааны полимералын гинжин уралд суурилсан оношлуурыг ихэвчлэн ашиглаж байна. Гэхдээ өнгөрсөн жилийн тавдугаар сард ШУА, БШУЯ, ЭМЯ, ХӨСҮТ, шинжлэх ухааны технологийн сан хамтран, биологийн хүрээлэнгийн молекул биологийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийн ажилтан Ц.Оюунсүрэн нарын сааначилгаар вирусийн эсрэг биеийг хүний цусны сийвэн буюу цусанд тогтсон байгаа эсэхийг илрүүлэх оношлуур бүтээх ажлыг эхлүүлсэн байгаа. Энэхүү оношлуур нь хүний биед SARS-Cov2 вирусийн халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлнэ.
-Энэхүү оношлуурын үр дүнгийн талаар танилцуулна уу?
-Бид өнгөрсөн жилийн наймдугаар сарын 1 гэхэд тус оношлуурын эхний загварыг гарган эхний шатанд долоон хүний дээж дээр шалгаж үзсэн сөрөг хяналттай харьцуулахад маш өндөр тогтвортой тоон утга гарсан. Үүнийг дараа ХӨСҮТ-д эмчлэгдээд гарсан 200 хүний дээж дээр шинжилгээ хийхэд 188 хүний дээж эерэг, 12 хүнийх сөрөг гарсан. Үүнийг өмнөд хөршид хийгдсэн олон улсад ашиглагдаж байгаа оношлууртай харьцуулахад илүү сайн мэдрэг чанар өндөртэй ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Бидний гарган авсан оношлуур нь хүний цусны ийлдсэнд SARS-Cov2 вирусийн эсрэг биетийг таньж байгаа бөгөөд хяналттай харьцуулахад гэрлийн шингээлтийн утга гурав дахин их байсан нь оношлогоонд хэрэглэх бүрэн боломжтойг харуулна. Түүнчлэн уг оношлуур нь хэрэглэхэд хялбар, аль ч зэрэглэлийн лабораторид ашиглаж болох давуу талтай бөгөөд гадаад улс орноос худалдан авч буй ижил төстэй оношлуурын бүрэн орлохоос гадна харьцангуй хямд өртөгтэй гэж тооцогдож байна.
-Эсрэг бие тогтсон эсэхээ мэдэхийн тулд цөөн газар очиж шинжилгээ өгч байна. Хэрэв үүнийг ашиглаад эхэлвэл өөрийн ойр байрлах эрүүл мэндийн газарт очиж шинжилгээ өгөх боломтжой болох уу?
-Тэгж ойлгож болно. Мэдээж цусны дээжийг цуглуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг бариад ёс журмын дагуу дээжийг авсан тохиолдолд бидний оношлуурыг унших аппаратууд Монгол Улсын 21 аймаг, сумд дүүргүүдэд нэлээд өргөн байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Бид маш нарийн детальчилсан протоколоо бэлдсэн байгаа.
Нийт 276 хүний дээжийг IgG эсрэг бие ашиглан шинжилгээ хийсэн үр дүнгийн тухайд нэмэлтээр танилцуулвал:
-Эерэг 200 хүний дээжнээс эерэг батлагдсан 188, хуурамч эерэг 12,
-Сөрөг 76 дээжний 69 сөрөг, хуурамч сөрөг 7 гарсан байна. Үүнд үндэслэснээр манай оношлуурын мэдрэг чанар 94 хувьтай гарсан юм.