Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны нас барсан өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөлөө. Арга хэмжээнд С.Зориг агсны гэр бүл, АН-ын дарга намын нөхөд, хамтран зүтгэгчид оролцлоо.
С.Зориг агсны ах С.Баяр: Энэ аллага үйлдэгдээд 21 жил болж байна. Манай гэр бүлийн зүгээс төр засагт хандаж, хурдан шийдвэрлэх талаас нь олон удаа хүсэлт гаргасан. Гэтэл өнөөдөр болтол энэ хэрэг бүрэн шийдэгдсэнгүй. Энэ хэргийн захиалагч, зохион байгуулсан эзэд олдохоос нааш бидний санаа амрахгүй, гомдол тайлагдахгүй.