Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

'Үдийн цай' хөтөлбөр болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмжээ

'Үдийн цай' хөтөлбөр болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмжээ
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 20
2012 оноос хойш цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг анх удаа нэмлээ. Өмнө нь 1650 төгрөг байсан бол одоо 50 хувиар нэмж 2475 төгрөг болгохоор шийдвэрлэж, улсын төсөвт тусгажээ. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны төсвийг нэмснээр хүүхдийн бие бялдрын хэрэгцээнд нийцсэн шим тэжээллэг хоол хүнсний хэрэгцээ хангагдаж, эрүүл мэнд, өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх юм байна. Мөн улсын хэмжээнд 2-5 насны 312802 хүүхэд байгаагаас 2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 275809 хүүхдийг хамруулах юм байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 88.1 хувьд хүрнэ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 6.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нэмж хэлэхэд, “Үдийн цай”-ны зардал 600 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардал 2315 төгрөг байсан. Тэгвэл хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэгийн тодорхой хувийг хангахуйц байхаар тооцон үдийн цайны зардлыг 900 төгрөг, дотуур байрны хоолны зардлыг 3475 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тооцон, улсын төсөвт  тусгасан байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн