Шинэ жилийн тухай дуунуудаас хамгийн их үзэлттэй мөн алдартай таван гадаад дууг танилцуулж байна.
1.“All I want for Christmas is you”- Mariah Carey 1994
Дуучин Мариа Керигийн “All I want for Christmas is you” дуу нь youtube хуудаснаа 688 сая гаруй хандалт авснаар шинэ жилийн дуунууд доторх хамгийн их үзэлтийг авсан дууны эхэнд бичигддэг байна. Тус дууны хоёр, гурван ч шинэчлэгдсэн хувилбар байдаг бөгөөд бидний хамгийн сайн мэдэх хувилбар нь мэдээж дуучин Жастин Бибертэй хамтран дуулсан 2011 оны хувилбар юм.
2. “Last Christmas” by Wham!
Энэхүү дуу нь youtube хуудсанд нийт 599 сая хандалт авсан байна. Last Christmas буюу “Сүүлчийн зул сар” хэмээх дуу нь анх 1985 онд зохиогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл бид бүхний хайртай дууны нэг яахын аргагүй мөн билээ.
3. Justin Bieber-Mistletoe
Дуучин Жастин Биберийн 2011 онд гаргаж байсан уран бүтээл болох “Mistletoe” хэмээх энэ дуу нь youtube хуудсанд нийт 422 сая хандалтыг авчээ.
4.Little Drummer Boy – Pentatonix
Америкийн Пентатоникс хамтлагийн ковер дуу болох Drummer Boy нь тэдний хамгийн олонд түгсэн дууны нэг бөгөөд нийтдээ 251 сая хандалтыг авсан байна. Анх энэхүү дууг алдарт Boney M хамтлаг 1981 оны арванхоёрдугаар сарын 18-нд дуулж байжээ.
5. Ariana Grande- Santa tell me
Энэхүү дуу нь youtube хуудсанд нийт 229 сая хандалтыг авчээ. Дууны үгийг дуучин Ариана Гранде болон Илья Салманзаде, Саван Котеча нар бичсэн байна. “Santa tell me” дуу нь гарсан даруйдаа дэлхийн олон улсын дууны чартыг тэргүүлж байв.