Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

Таны өдөр тутмын хэрэглээнд хамгийн хэрэгтэй 13 цахим сайт

Таны өдөр тутмын хэрэглээнд хамгийн хэрэгтэй 13 цахим сайт
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 3
Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид өдөр бүр маш олон веб сайтаар зочилж, хэрэгтэй мэдээллээ олж авдаг. Интернэтийн хөгжлийг дагаж хүн бүр л өөрт хэрэгтэй мэдээллээ цахим сайтаас авч, энэ хэрээр хэрэглээний сайтуудын чанар хүртээмж, сайжирч байна. Судалгаагаар хүмүүсийн олонх нь интернэтээс зөвхөн “Google”-ын тусламжтайгаар л хайж байгаа зүйлээ олдог аж. Google хамгийн хурдан бөгөөд цогц хайлтын систем боловч заримдаа бидний хүссэн үр дүнд хүрдэггүй билээ.
Хэрэглэгч, уншигчийн алтан цагийг хэмнэж, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх дараах цахим сайтуудыг санал болгож байна. Хүн бүр төдийлөн сайн мэдэхгүй байх гэдэг үүднээс эдгээр сайтуудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Хамгийн гол нь доорх цахим сайтууд нь бүгд үнэгүй гэдгээрээ онцлог бөгөөд энд таны мэдлэгийг тэлэх хэд хэдэн веб сайт ч багтсан байгаа. Та энэ хэрэгтэй мэдээллийг зөвхөн өөрөө мэдээд зогсохгүй бусадтай хуваалцаж тэдэнд ч гэсэн үр бүтээмжтэй ажиллахад нь туслаарай.
1. cleverlayover.com
undefined
Та хаа нэгтээ аялахаар төлөвлөж байгаа бол энэхүү веб сайт танд хамгийн хямд нислэгийн тасалбарын мэдээллийг харуулах юм. Шууд болон дамжих гээд бүх төрлийн нислэгийн төрлүүдийг ангилах бөгөөд та өөрт тохирсон нислэгийг сонгоход тухайн тасалбар борлуулагч компанитай таныг шууд холбох юм.
2.  iruler.net
undefined
Өмнө нь танд компьютерын дэлгэцэн дээрх зүйлсээ шугамдах хэрэг гарч байсан уу? Та тус веб сайтад зочлон зөвхөн өөрийн компьютерын дэлгэцийг тодорхойлох шаардлагатай юм. Үүний дараа таны төхөөрөмжид тохирох шугам гарч ирэх ба та ямар ч алдаа мадаггүй хэмжих боломжтой болох юм.
3. myfonts.com/WhatTheFont/
undefined
Энэ вебсайт дизайнеруудад илүү хэрэг болж магадгүй юм. Та зурган файлыг тус веб сайт руу “upload” хийх бөгөөд тухайн зурагт ашиглагдсан  үсгийн фонтыг танд хэлж өгөх юм. Одоо энэ ямар фонт вэ гэж гайхах шаардлагагүй боллоо.
4. mathway.com
undefined
Энэ веб сайт таны өмнөөс ямар ч математикийн томьёоллыг бодож өгөх юм. Сурагчдад хандаж хэлэхэд гэрийн даалгавраа өөрөө хийх нь ирээдүйд шагналтанд чинь туслах болно шүү.
5. etymonline.com
undefined
Англи хэл сурч байгаа хэн бүхэнд хэрэгтэй веб сайт юм. Ялангуяа англи хэлийг академик төвшинд эзэмшсэн хүмүүст илүү хэрэг болно. Та ямар ч үгийн гарал үүслийг энэ толь бичгээс олох боломжтой. Жишээ нь, англи хэлний “review” буюу “тойм” гэдэг үг нь XV зуунд үүссэн франц гаралтай дахин харах, нягтлах гэсэн утгатай үг аж.
6. accountkiller.com
undefined
Хүмүүс өөрийн сошиал хаягуудаа хэрхэн устгах вэ? гэдэг асуултыг их асуудаг. Уг веб сайт нь “Facebook”, “Twitter” зэрэг бүх сошиал хаягийг хэрхэн бүр мөсөн устгах талаар дэлгэрэнгүй зааврыг харуулдаг. Та зөвхөн устгахыг хүссэн сошиол сүлжээгээ сонгоход л хангалттай.  
7. pixabay.com
undefined
Оюуны өмчийг дээдэлдэг хүн бүр үүнийг зайлшгүй мэдэх шаардлагатай. Учир нь уг веб сайтад байгаа өндөр чанартай зураг, бичлэгүүдийг ямар ч хэрэгцээнд оюуны өмчийн эрхгүйгээр ашиглах боломжтой юм.
8. kiddle.co
undefined
Энэ бол зөвхөн хүүхдүүдэд зориулсан “Google”-ын хайлтын систем юм. Хүүхдүүд гэрийн даалгавар, бие даалтаа хийхэд интернэт орчин зайлшгүй шаардлагатай байдаг. Тэд бидний адил “Google” ашиглан хүссэн мэдээллээ олох гэдэг. Гэтэл ихэнх тохиолдолд тэдний насны онцлогт тохирсон мэдээлэл гарч ирдэггүй тиймээс “kiddle” буюу зөвхөн хүүхдийн сэтгэхүйд тохирсон мэдээллийг үзүүлдэг хайлтын системийг зохион бүтээсэн байна. Та хүүхдэдээ энэ хайлтын системийг хэрэглэж дадуулаарай. Ингэснээр тэдний цахим орчин дахь аюулгүй байдал улам сайжрах юм.
9. twofoods.com
undefined
Эрүүл хооллолтын дэглэм барих гэж байгаа хүнд маш хэрэгтэй веб сайт юм. Дурын хоёр хүнсний бүтээгдэхүүний калорийг хооронд нь харьцуулан танд харуулах болно. Ингээд та өөрт тохирсон хүнсээ сонгоход илүү хялбар болж байгаа юм.
10. pixlr.com/x/
undefined
Заримдаа гэнэт “Photoshop” программ ашиглах шаардлага гардаг. Эсвэл таны компьютерт огт байдаггүй бол уг веб сайтад зочлоорой. Энэ бол таны интернэт хөтөч дэх “Photoshop” юм. Мөн ухаалаг гар утаснаас ашиглах боломжтой.
11. canistream.it
undefined
Та ямар нэгэн кино үзэх гээд хайгаад олохгүй байна уу? Тэгвэл энэ веб сайт танд ямар ч киног интернэтээс шууд үзэх, “DVD” хэлбэрээр худалдан авах эсвэл бүүр ямар телевизийн сувгаар гарахыг хэлж өгөх юм. Хэрвээ таны хайсан кино байхгүй бол та цахим шуудангаа үлдээхэд л хангалттай. Тэд таны хүссэн киног олмогцоо танд мэдэгдэх болно.
12. supercook.com
Ямар хоол хийхээ шийдэж чадахгүй байна уу? Эсвэл хоол хийхдээ тааруухан уу? Тэгвэл энэ веб сайтаар зочлоорой. Та хөргөгчдөө байгаа хоолны материалуудаа сонгоход л хангалттай бөгөөд үүнд тань чинь тулгуурласан хоолны жоруудыг зөвлөх болно.
13. rainymood.com
undefined
Эцэст нь, танд маш хэрэгтэй нэгэн веб сайтыг зөвлөж байна. Энэ бол таны алжаал ядаргааг тайлж, ажлын байран дээр төвлөрөхөд туслах веб сайт юм. Энэхүү сайт нь энгийн бөгөөд та зөвхөн тоглуулах товчлуурыг дараад борооны чимээ сонсон тухлан сууж, өөрийгөө тайвшруулах болно. Мөн ухаалаг гар утсан дээрээ татаж авах боломжтой.
Эдгээр веб сайт танд ямар нэгэн байдлаар хэрэг болно гэдэгт битгий эргэлзээрэй. Тиймээс та мартахгүйн тулд хадгалаад авахад илүүдэхгүй биз ээ. Мөн бусдадаа дамжуулж хэрэгтэй мэдээллийг хуваалцаарай.
Эх сурвалж: buzzfeed
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн