Эрүүл мэндийн яамнаас бэлтгэсэн коронавирус буюу Covid-19 өвчний халдвар хэрхэн дамждаг талаарх зөвлөгөө хүргэж байна.
• Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар • Бохир гар, эд зүйлсээр дамжин бусдад халдварлана.
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Халдвар авсан хүмүүст дараах шинж хамгийн их илэрсэн байна.
• Халуурах- 88% • Хуурай ханиалгах-68% • Ядарч сульдах – 38% • Цэр гарах – 33% • Амьсгал давчдах – 19% • Булчин өвдөх – 15% • Хоолой өвдөх – 14% • Толгой өвдөх – 14% • Бөөлжих-5% • Хамар битүүрэх-5% • Гүйлгэх-4%-д нь илэрсэн байна. Харин нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байгаа аж.
Мөн энэхүү халдварт өвчин нь архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс өртвөл хүндрэх магадлал маш өндөр байгаа юм. Тиймээс архаг хууч өвчтэй хүмүүс дараах зөвлөмжийг сайтар дагаж мөрдөнө үү.
Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?
Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд: • Эмчийн хяналтад тогтмол байх • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх • Холбоо барих хүний утасны дугаартай байх • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх • Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух • Сайн унтаж амрах • Тайван стрессгүй, ядрахгүй байх • Дулаан хувцаслах, даарахгүй байх • Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх • Олон нийтийн газраар явахгүй байх • Амны хаалт зүүх • Гараа сайтар савандаж угаах • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам