Open iToim app
Анализ | 3 мин уншина

Л.Оюун-Эрдэнэ: Залуус 1,2,3 орон сууц барих ажлын хэсгийг байгуулж, Ц.Нямдорж сайдаар ахлуулна

Л.Оюун-Эрдэнэ: Залуус 1,2,3 орон сууц барих ажлын хэсгийг байгуулж, Ц.Нямдорж сайдаар ахлуулна
Нийтэлсэн 2021 оны 2 сарын 2
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, бусад танхимын сайд нарын хамт барилгын салбарынхантай уулзлаа. Уулзалтын үеэр барилгын салбарынхан тулгамдаад байгаа суудлаа хэлж, шийдвэрлэж өгөхийг хүсэв. Харин үүний дараа салбар хариуцсан сайд нар үг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Би ЗГХЭГ-ын даргаар хоёр ч удаа ажилласан. Төрийн ордонд маш олон хурал болдог, зөвлөмж гаргадаг. Гэтэл тодорхой шийдэлд хүрдэггүй. Дандаа ерөнхий зүйл яриад тардаг. Одоо бид ерөнхийгөөс тодорхой руу явж байж шийдэл гарна. Уулзалт шийдэлтэй байх ёстой. Бүх асуудлыг нэг өдөр яриад шийдэл, шийдвэрээ гаргамаар байна. Засгийн газрын сайн явсан ажлыг бид залгамжилж авч явна. Хотын дарга нарын хувьд ч сайн хийж байсан ажлууд байгаа. Тэр бүхнийг үргэлжлүүлээд аваад явна. "Залуус 1, 2, 3" шинэ хөтөлбөрийг манай Засгийн газар хэрэгжүүлнэ. Үүн дээр ажлын хэсэг өнөөдөр байгуулна, барих газрууд нь бэлэн байгаа. Ажлын хэсэг гараад бэлэн байгаа хоёр газарт очиж үзэх хэрэгтэй. Өрхийн эмнэлэг болон сургууль, цэцэрлэгийг төр төсвөөр барьж өгнө. Харин орон сууцны метр квадрат, барилгын материал гээд нэгдсэн зурагтай байна. Компаниудыг уриад шалгуур тавина. Шалгуур хангасан компаниуд гүйцэтгэгч, хангаагүй нь туслан гүйцэтгэгч болоод явна. Төр энэ орон сууцанд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлж, үнийн саналаа өгнө. Энэ орон сууцанд орох иргэд ажилгүй байвал ажилтай болгоод оруулах ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хийнэ. Ажлын хэсгийг Ц.Нямдорж сайдаар ахлуулах гэж урьсан. Ц.Нямдорж сайд маш сайн барилгачин юм билээ. Хууль зүйн салбар маш сайн стандартын барилгатай болсон. Нарийн бичгийн даргаар нь хотын дарга ажиллана.
undefined

Б.Жавхлан: Сард хамгийн багадаа 60 тэрбумын ипотекийн зээл гаргана

Сангийн сайд Б.Жавхлан: Хүн орон сууцтай болохын тулд ажилтай, тогтмол орлоготой байх ёстой. Энэ шаардлагаа хангаад ипотекийн зээлд хамрагдчихсан айл өрхүүд санхүүгийн маш сайн төлөвлөлттэй, ажлын байраа хадгалж, санхүүгийн сахилга баттай болгодог. Ипотекийн хөтөлбөр тогтвортой явах нь чухал. 2018, 2019 онд зогссон. 2020 онд буцаад сэргэсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард банкны салбар хамгийн их ипотекийн зээл олгосон байна. Арванхоёрдугаар сард 95 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энэ цаашаа тогтвортой явах нь хамгийн чухал. Ирэх дөрвөн жилд сардаа дор хаяж 60 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гаргана гэж та бүхэн ажлаа төлөвлөөрэй. Жилдээ 32 мянган орон сууцны нэр шилжилт болдог юм байна. Үүний 15 мянга нь шинэ орон сууц бөгөөд 10 мянга нь ипотекийн зээлээр гардаг. Өнгөрсөн жил 1700 иргэн ипотекийн зээлийн хүсэлт ирүүлснээс 1200 иргэнд зээл олгосон.
Ойрын хэдэн жилд урьдчилгаа 30 хувь хэвээрээ байна. Ипотекийн журмаар нэг зээлдэгчийн хэмжээг 100 сая болгож, метр квадратаа нэмсэн. Сангийн яам Засгийн газрыг төлөөлж ипотекийн зээлийн хөтөлбөрт оролцож байгаа. Урьдчилгаа төлбөрт төсвийн мөнгөөр төр энд оролцохгүй. МИК төвтэй схемээр явах нь зүйтэй. Бодлогын хүү буурлаа гээд маргааш нь мэдрэгдэхгүй. Томоохон банкууд зээлийн хүүгээ бууруулаад эхэлсэн. 
undefined

Ц.Нямдорж: Залуус 1,2,3 хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг яаралтай байгуулах хэрэгтэй

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Та нар амьдралд дунд ажил хийж байгаа хүмүүс. Яаралтай ажлын хэсэг байгуулах хэрэгтэй юм байна. Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Сангийн яам, Монголбанк, нийслэл, Барилгын ассоциаци ажлын хэсэгт оруулах хэрэгтэй. Газар, эрчим хүчний шугам, дулааны шугамын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Барилгын зураг байгаа юу. Зурагтай болоход цаг хугацаа, санхүүжилт шаардлагатай. Сургууль, цэцэрлэг гээд хүмүүс амьдрах наад захын орчныг бүрдүүлсний дараа ажил хэрэг болно. Ажлын хэсгийг Сангийн яам ахлах уу. Нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл Монголын барилгачид ямар ч барилгыг хурдан хугацаанд барьж чадах чадвартай болсон.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн