Open iToim app
Таны сонорт | 4 мин уншина

Мартамхай болох шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд

Мартамхай болох шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 10
Мартамхай болох нь сэтгэл санааны хямрал зэрэг олон хүчин зүйлээс улбаатай гэж бид ярьдаг. Гэхдээ сэтгэл санаа хэвийн, залуу хүн мөртлөө бусдын олон удаа хэлж захисан зүйлээс заавал нэг зүйлийг дэлгүүрээс авахаа мартах явдал байнга давтагдах нь тархины үйл ажиллагаа хэвийн биш байгааг сануулах мэт санагдана. Залуу хүн мөртлөө яагаад ийм мартамхай болсноо ч мөн гайхахад хүрч буй учир хүн яагаад мартамхай болдог тухай, хэрхэн тархиныхаа үйл ажиллагааг хэвийн байлгаж ой тогтоолтоо сайжруулах  талаар өөрийн уншиж, мэдэж авсан зүйлсээ хуваалцъя.
Мартамхай болоход стресс, сэтгэлийн хямрал, нойргүйдэл, зарим эмийн нөлөө, бамбай булчирхайн алдагдал, наркотин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.  Ойр зуурын юмаа байнга мартах, хэдэн цагийн өмнө хийж байсан зүйлээ санахгүй байх нь тархины гэмтлийн илрэл байх магадлалтай байдаг байна. Тархины гэмтлээс үүдэж ой ухааны өвчлөл бий болж, ой санамжаа алдах, мартамхай болох боломжтой. Тархины гэмтэл гэдэг тархиа доргиох зэрэг гаднын зүйлээс болохоос гадна тархин дахь бета-амилойд, тау гэх хоёр уургын хэвийн бус үйл ажиллагаанаас болдог. Дээрх хоёр уураг яг л хавдрын эстэй адил тархины синапс (мэдрэлийн эс хооронд цахилгаан, химийн урвалыг дамжуулдаг)  болон мэдрэлийн эсийг идэж гэмтээдэг байна. Хүний ой санамжийг алдагдуулдаг альцгеймер, дименшиа гэх өвчин нас харгалзахгүй учир залуу хүн ч өвдөж болно.  Хамгийн олон хүнийг үхэлд хүргэж буй хорт хавдрын тохиолдолтой харьцуулбал 12 хүн тутмын нэгд ой санамжаа алдах өвчин илэрдэг. Дэлхий дахинд альцгеймэр, дименшиа зэрэг ой санамжаа алдах өвчинтэй 50 сая хүн байна гэсэн статистик гарчээ. Энэ тоо 2050 онд 152 сая болж өснө гэсэн судалгааг ОУ-ын Альцгеймерын төвийн гаргасан “Дэлхийн альцгеймерын 2018 оны тайлан”-д бичжээ. Дэлхий дахинд гурван секунд тутамд ой санамжаа алдах өвчний тохиолдол илэрч байгаа, мөн АНУ-д альцгеймераас болж нас барж буй өвчтөний тоо хөхний болон түрүү булчирхайн хорт хавдраар өнгөрч буй нас баралтын тоог давах болжээ.  Дэлхий дахинд уг өвчний эмчилгээ, уг шалтгааныг илрүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа ч 1998 оноос өнөөдрийг хүртэл дөрвөн төрлийн эмийг альцгеймер, дименшиа өвчний зарим шинжийг намтаахад хэрэглэж байна.
Ой санамжаа алдах өвчний шалтгаан, урьдчилан сэргийлэх боломж:
Хийж бүтээх идэр залуу насандаа хөдөлмөрийн бүтээмжээ алдахгүй байхын тулд урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг Финляндын хөгшрөлт судлаач эрдэмтэн  Миа Кивипелто баталжээ. Тэрээр “Альцгеймерын өвчний шалтгааны цаана маш олон хүчин зүйл, механизм оршдог. Тухайлбал, уг өвчинд хүргэх гол шалтгаан нь APOE e4 гэх ген байдаг. Генийг өөрчлөх боломжгүй ч чихрийн шижин, цус харвалт, зүрх цусны өвчинтэй адил эмчилж, уг өвчинд хүргэх шалтгааныг өөрчилж болох юм шиг санагдсан учраас 2009 оноос хойш судалгаа хийж эхэлсэн” хэмээн бичжээ. Тэрээр Фингер гэх хөтөлбөрийг боловсруулж, хоёр жилийн турш альцгеймерын өвчинтэй хүмүүст туршиж үзсэн байна.  Хоолны дэглэм болон биеийн хөдөлгөөнөөр альцгеймер өвчний шинж тэмдгийг бууруулж чадсанаар уг хөтөлбөр Сингапур, Австрали, Хятад болон АНУ-д хэрэгжиж эхэлжээ. Миа Кивипелто ДЭМБ-тай хамтран уг өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага боловсруулж байгаа юм байна.
Ой санамжаа алдах өвчний шалтгаан:
Ой санамжаа алдах өвчнөөс урьдилан сэргийлэхийн тулд хийх зүйл:
 
Фингер хөтөлбөр: Миа Кивипелто Финляндын хүнс тэжээлийн зөвлөмж (Finnish Nutrition Recommendations)-өөс санаа авч альцгеймерийн өвчтэй хүмүүсийн тусгай хоолны дэглэмийг боловсруулжээ. Өдөрт авч буй хоол тэжээлийн 10-20 хувь нь уураг, 25-35 хувь нь өөх тос (10-аас доошгүй хувь нь ханасан транс тос, 10-20 хувь нь хагас ханасан тослог хүчил, 5-10 хувь нь ханаагүй өөх тос) байж болно. Өдөрт авах ёстой нүүрсхүчлийн хэмжээ 45-55 хувь ( 10-аас доошгүй хувь нь сахар) байхаас гадна 5гр давс, 25-35гр хүнсний эслэг хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.
            Хооллолтоос гадна өвчтөнүүдийн биеийн тэнцвэр, ерөнхий эрүүл мэндийг сайжруулахын тулд биеийн найман хэсгийг хөгжүүлэх дасгал хөдөлгөөнийг тогтмол хийлгэдэг байжээ. Аэробик, усан сэлэлт, алхалт, хөнгөн шогшиж гүйх дасгалыг тогтмол хийснээр хурц шатандаа орсон 400 өвчтөний бие сайжирч, зарим өвчний шинж тэмдэг нь илт багасаж, илрэхээ больсон байна.  Зураг эвлүүлэх, судоку, үгийн сүлжээ бөглөх, оньсого болон биеийн хөдөлгөөнөөр юмыг илэрхийлж, таах (пантомим) зэрэг танин мэдэхүй, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх тоглоомыг долоо хоногт гурван удаа 10-15 минут тоглох нь зөнөх, мартамхай болох, ой санамжаа алдах зэрэг өвчнөөс сэргийлэхэд тустай хэмээн Харвардын анагаах ухааны их сургуулийн профессорууд зөвлөжээ. Байнга хийдэг зүйлээ өөрөөр хийх, тухайлбал солгой гараараа бичих, шүдээ угаах, тогтмол явдаг маршрутаа өөрчлөх нь тархины үйл ажиллагааг сэргээж, сайжруулдаг. Тархины үйл ажиллагаагаа сэргэг, идэвхтэй байлгах нь ой санамжаа алдах, мартамхай болох зэрэг эрсдэлийг бууруулдаг учраас дээрх зөвлөгөөг тогтмол хэрэгжүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: Альцгеймер болон Фингер хөтөлбөрийн талаар, хэрхэн сэргийлэх тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл http://alzheimersprevention.org
Харвардын анагаах ухааны их сургуулийн веб сайтад эрүүл мэндтэй холбоотой олон хэрэгтэй мэдээлүүд бий. Сонирхож үзээрэй. https://www.health.harvard.edu
Бэлтгэсэн: Л.Сайхансанаа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн