Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

Харах хүнгүй цэцэрлэгийн насны хүүхдүүдийг амраахгүй

Харах хүнгүй цэцэрлэгийн насны хүүхдүүдийг амраахгүй
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 7
Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болжээ. 
Сургуулийн өмнөх боловсрол:
Улаанбаатар хотод энэ долоо хоногийг дуустал, орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллээд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэв.
Харин эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургах боломжоор хангахаар тогтов.
Ерөнхий боловсрол
Нийслэлд байршилтай өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 10-ны өдрөөр дуусгавар болгож 13-17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болов.
Халдварын эрсдэл харьцангуй бага байгаа учир орон нутгийн сургуулиуд 5/9 зарчмын дагуу хичээллэж 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлнэ.
Дээд боловсрол
Их, дээд сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг энэ долоо хоногийг дуустал хэвийн горимын дагуу үргэлжлүүлж, арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс амраана.  Амралтын хугацаанд буюу хоёрдугаар сарын 15-наас өмнө шалгалтуудыг зохион байгуулж дуусгах бөгөөд боломжит шалгалтуудыг цахимаар, танхимын шалгалтуудыг хоёрдугаар сард  авах чиглэлийг салбарын яамнаас сургуулиулдад өгсөн байна. 
Эх сурвалж: БШУЯ
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн