Open iToim app
Хөндөх сэдэв | 2 мин уншина

Бэлчээрт бод мал нядалж байсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Бэлчээрт бод мал нядалж байсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 9
Төв аймгийн нутаг дэвсгэрт бэлчээрт бод мал нядалж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага нэгдүгээр сарын 7-ны шөнө газар дээр нь илрүүлэн,  баривчилжээ.
Энэ талаар Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга М.Болдбаатар "2019 оны тавдугаар сараас хойш Төв аймгийн нутаг дэвсгэрт малын хулгай, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатарт орон байрны хулгайг бүлэглэн үйлдсэн 10 этгээдийг нэгдүгээр сарын 7-ны шөнө Төв аймгийн нутаг дэвсгэрт долоон тооны бод малыг хулгайлан, нядалж байхад нь үйлдэл дээр нь илрүүллээ. Дээрх этгээдүүд 7-8 удаагийн үйлдлээр Төв аймгийн нутаг дэвсгэрээс 25-30 тооны малыг хулгайлсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Хулгайн махаа Эмээлт захын Э, А, Х гэх ченжүүдэд зарж боррлуулж байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон. Мөн нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт орон байрны хулгай хийж авсан эртний эдлэл, цахилгаан барааг Нарантуул, Хархорин зах дээр зарж борлуулсан 10 гаруй үйлдлийг нь тогтоогоод байна. Дээрх гэмт хэрэг үйлдэгсэд нь хоёр тээврийн хэрэгсэлтэй 11 хүн байсан. Эдгээр 11 этгээдийн 10 нь өмнө нь мал хугайлах болон орон байрны гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан. Тухайлбал, Ч, Ж гэх хоёр  этгээд нь зургаан удаа ял шийтгэл эдэлсэн бол нэг нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдлээд суллагдсан байна. Дандаа бэлчээрт байгаа бод малыг нядалддаг зохион байгуулалттай энэ бүлэг этгээдүүд бүгдээрээ орон нутгийн харьяалалтай. Нэг нь Архангай, бусад нь Төв аймгийн харьяат" гэсэн мэдээллийг өглөө.
Мөн эдгээр хулгайн гэмт хэрэг нь одоогийн байдлаар нийт 100 орчим сая төгрөгний хохирол учруулсан гэсэн дүн мэдээллийг өгсөн юм.
Мөрдөн байцаах ажил үргэлжилж, ченжүүд энэ хэрэгт ямар орооцоотой байсныг тодруулах юм байна.
Э.Мөнхзаяа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн