Он гарсаар бэлгийн замаар дамжих халдварын 11462 тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-өөс Статистикийн нэгдсэн мэдээллийн санд мэдээлжээ.
Үүнээс тэмбүү 2183, гонококкт 2181, трихомониазын 3545, ДОХ-ын найман тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Халдварын тохиолдлыг сар сараар харуулав.
Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх ХӨСҮТ-ийн зөвлөгөөг хүргэж байна.
-Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж халдвар авахаас сэргийлэх,
-Дархлаа бууруулдаг дараах хүчин зүйлүүдээс зайлсхийх нь дахих, сэдрэхээс урьдчилан сэргийлэх гол арга юм. Үүнд, даарах, архи, тамхи хэрэглэх, стресст орох, хэт ядрах, витамины дутагдалд орох гэх мэт,
-Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх,
-Зарим халдвар өвчин нярайд халдахаас сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдэд хяналтанд эрт орж, БЗДХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах,
ДОХ юугаар үүсгэгддэг вэ?
ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюу
Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.
Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.
Хомсдол: (Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.
ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.
Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр
(яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран халдварлана)
Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл 3 сар өнгөрдөг ба энэ хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэдэг.
Иймээс ямар нэг эрсдэлд орсон бол 3 сарын дараа дахин шинжилгээ өгөх хэрэгтэй.
ХДХВ-ийн халдвартайг эрт мэдэх боломж бий юу?
Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг.
ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй.
Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ын халдвартай хүн халдвараа бусдад тараадаг.
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага юм.
ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдахыг санал болгож байна
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаар ямар ач холбогдолтой вэ?
Халдвартай хүн ХДХВ-ийн халдвартайгаа эрт мэдсэнээр эмчийн хяналтанд орж, эмчилгээнд эрт хамрагдан урт удаан хугацаанд амьдрах боломжтой юм.
Жирэмсэн эх ХДХВ-ийн халдвартайгаа мэдсэнээр “Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээ”-нд хамрагдаж эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой.
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг ” байх нь халдваргүй, “эерэг ” байх нь ХДХВ-ын халдвартай болохыг илэрхийлнэ.
ХДХВ (+) гэж юу гэсэн утгатай вэ?
ХДХВ-ийн халдварыг ямар тохиолдолд авахгүй вэ?
ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт хооллох, хувцас, аяга тавгаа дундаа хэрэглэх, тэврэх, үнсэх, гар барихад
Жорлонгийн суултуураар, усан санд ороход, ханиах, найтаахад
Халдвартай хүнтэй хамт амьдрах, ажиллахад халдвар дамжихгүй.
Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд ихээхэн дэвшил гарч байна. Ретровирусийн эсрэг эм (РВЭЭ) байнга шинэчлэгдэн сайжирч ХДХВ-ийн халдвар нь эмчилгээтэй архаг халдварт өвчний ангилалд хамаарах болсон.
Эмчилгээний үр дүн нь ретровирусийн эсрэг эмэнд дасал үүсэхээс сэргийлж эмийг цаг тухайд нь таслалгүй тогтмол ууж хэвших, эрүүл амьдралын хэв маяг (Архи тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, биеийн тамираар хичээллэх, эрүүл зөв хоололт) зэргээс хамаарна.
РВЭЭ-ний үндсэн зарчим нь эмчийн зааврын дагуу эмийг тууштай хэрэглэх юм.