“МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд шалгарлаа.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдэвт гар зургийн уралдааныг зарласан. Уралдаанд 21 аймаг, 9 дүүргээс нийт 80 гаруй бүтээл иржээ. Нийт бүтээлийг Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэж, үзүүллээ.
Энэ үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг өөрсдийн нүдээр харж, шинэлэг санааг дэвшүүлэн шалгарсан хүүхдүүдэд ХНХЯамны ХАБЭА-н хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нар баяр хүргэж, шагналыг нь гардууллаа.
Уралдаанд Дунд бүлгийн ангилалд 1-р байр У.Урантөгс /Ирээдүй цогцолбор 6д анги/
2-р байр М.Мөнхцацрал /Нийслэлийн 115-р сургуулийн 7г анги/
3-р байр Т.Номин /Ирээдүй цогцолбор 7з анги/
4-р байр О.Хулан /Нийслэлийн 79-р сургууль 6в анги/
Ахлах бүлгийн ангилалд 1-р байр Э.Өгөөмөр /Орхон аймгийн 3-р сургуулийн 12б анги/
2-р байр П.Мөнхдэлгэр /Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн 11г анги/
3-р байр М.Номинжин /Томүжин алтернатив сургуулийн 10-р анги/
4-р байр А.Маралмаа /75-р сургуулийн 11б анги/ нар тус тус байр эзэллээ.
Гар зургийн уралдааныг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2022” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.