Open iToim app
Нээлт | 1 мин уншина

Хиймэл оюунаар тоноглогдсон хүнсний дэлгүүр нээлтээ хийлээ

Хиймэл оюунаар тоноглогдсон хүнсний дэлгүүр нээлтээ хийлээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 22
Амазон  корпораци технологийн түүхэнд анх удаа хиймэл оюун ухаан ашиглан, ямар ч худалдагч, кассын машины оролцоогүй хүнсний дэлгүүрийг Сиетл хотод нээлээ.
Дэлгүүрээр үйлчлүүлэхийн тулд та утсандаа  “Амазон Гөү” аппликейншнээр код уншуулах хэрэгтэй бөгөөд  орохдоо кодоо уншуулснаар таныг дэлгүүрээс гарах хүртэл хянах юм. Мөн хиймэл оюуны тусламжтай үйлчлүүлэгчийг аль тасагт явж буй, ямар бүтээгдэхүүн худалдан авч буйг бүртгэх бөгөөд худалдаж авсан эд зүйлсийн тооцооны гүйлгээ нь Амазон дахь данснаас хийгдэх аж. Ингэснээр бэлэн мөнгө кассын машин ашигладаг хуучин тогтолцоог халж, цахим засаглалыг нэмэгдүүлэх том алхам бий болж байна.
Тус төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд өнгөрсөн онд гүйцэтгэлийг дуусгаж одоо туршилтаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дэлгүүр энгийн л супермаркет шиг байх бөгөөд хүнсний зүйлс, бэлэн бүтээгдэхүүнүүдээр лангуугаа дүүргэжээ.
Дэлгүүрийн тухай Амазоны төлөөлөгч “Бидэнд одоогоор ямар ч техникийн асуудал байхгүй, дараагийн салбарыг нээж магадгүй. Гэхдээ одоогийн байдлаар энэ салбартаа анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөж байна” гэв
Дэлгүүр Вашингтоны Сиэтл хотод буюу Амазон корпорацийн төв салбараас холгүй байрлаж байна. Мөн тун удахгүй Амазоны  салбар 12 номын дэлгүүр энэ технологид холбогдох боломжтой хэмээн таамаглаад байна. 
Эх сурвалж: CNN
Бэлтгэсэн: А.Отгонжаргал
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн