Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Б.Нарантулга: Хүн ямар нэгэн зорилго чиглэлгүй сараачих үед стрессийн гормон буурдаг

Б.Нарантулга: Хүн ямар нэгэн зорилго чиглэлгүй сараачих үед стрессийн гормон буурдаг
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 16
Монголын урлагийн зөвлөлийн санаачлагаар АНУ-ын Хоспитал Арт сангийн Арт терапист нар ирж, СЭМҮТ, П.Н.Шастины нэрэмжит УГТЭ, ХСҮТ-д “Өнгөт өдөр” өдөрлөг зохион байгуулж байна. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 18-ны өдрийг хүртэл дээрх эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд урлагаар анагаахуй сургалтад хамрагдан зураг зурж, сэтгэл санаа, өөртөө итгэх итгэлээ өргөх боломжийг олгож байгаа аж.
Харин Арт терапи буюу урлагаар эмчлэх арга нь сэтгэлзүйн сөрөг илрэлүүдийг бууруулж, түүнийг даван туулах чадвар, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг юм байна.
Сүүлийн жилүүдэд гаднын улс орны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд эмчилгээний чанарыг нэмэгдүүлж, өвчтний сэтгэлзүйн байдлыг тогтворжуулахад урлагийн төрлүүдийг ашиглах нь нэмэгдэж байгаа юм байна. Урлагаар дамжуулан үгээр илэрхийлж чадахгүй байгаа дотоод ертөнц, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог байна. Үүнтэй холбоотойгоор Арт терапист, зураач, сэтгэл зүйч Б.Нарантулгаас цөөн асуултад хариулт авлаа.
-Урлагийн тусламжтайгаар хүний хүний сэтгэл зүй, өвчин эмгэгийг хэрхэн эмчилж болох талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-Урлаг нь дандаа сайн сайхан зүйлийг хүмүүст өгч байдаг. Урлагаар дамжуулан хүний дотоод мэдрэмжүүдийг илрүүлэх, түүнийг гаргаж ирэн эмчилдэг. Өөрөөр хэлбэл, мэдрэхүйн дурсамжид байгаа зүйлийг урлаг, хөгжим, зураг гаргаж ирдэг гэсэн үг. Урлагийн бүтээлтэй ойр байх эсвэл урлагийн бүтээл хийх явцтай ойр байх нь эмчилгээний чанар, үр дүнг сайжруулдаг онцлогтой.
-Зураг зурах нь хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Зураг зурах үед тухайн хүн зөвхөн зургандаа төвлөрч, бусад зүйлд анхаарлаа хандуулахгүй байснаар сэтгэлзүйн хувьд тайвшрал авахаас гадна сэтгэл түгшилтээ бууруулж, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө олж нээх боломжтой болдог. Харин эмчилгээний үед зураг зурахад гэгээлэг өнгүүдийг илүү чухалчилдаг. Гэгээлэг өнгөөр зураг зурах үед хүний сэтгэл тайвширч, стерээсээ даван туулж чаддаг юм. Тэгэхээр илүү зөөлөн, гэрэлтэй өнгүүдийг сонгосноор эмчилгээ үр дүнд хүрдэг гэсэн үг. Харин улаан өнгө уур бухимдлыг илүү төрүүлдэг учраас татгалздаг. Судалгаагаар 15 минут ямар нэгэн зорилго чиглэлгүйгээр сараачих нь стрессийн гормоныг 20 хүртэл хувиар бууруулдаг нь тогтоогдсон байдаг.
-Зураг зурж байгаа сэтгэл зүйд зургийн өнгө чухал юм байна. Тэгэхээр өнгөний талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-Зургийн өнгөнд ямар урвал үзүүлэх нь тухайн хүний мэдрэмжээс шалтгаална. Цайвар өнгөнүүд нь хүний сэтгэл зүйг тайвшруулж, эерэг сэтгэгдэл төрүүлдэг. Харин бараан, хүнд өнгөнүүд нь сөрөг сэтгэгдлүүд төрүүлдэг гэсэн судалгаа бий. Тухайлбал, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс өвчин нь өндөр идэвхжилтэй байх үедээ улаан өнгийг ихэвчлэн зурдаг гэсэн судалгаа байдаг.
-Стресс бухимдлыг урлагийн эмчлэх аргаар хэрхэн даван туулах боломжтой байдаг вэ. Зураг зурахаас гадна?
-Тухайн хүн эхлээд өөрөө өөртөө юу таалагддаг гэдгээ мэдэх хэрэгтэй. Миний хувьд жижигхэн чимэглэл авч байж тайвширдаг. Гэтэл зарим хүн салхинд алхах, зураг зурах, хөгжим сонсохоор тайвширдаг. Тиймээс өөрөө өөртэйгээ сайн ажиллах хэрэгтэй.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн