Open iToim app
Эрүүл мэнд | 1 мин уншина

С.Энхболд: Ирэх намар ковидын аюултай хувилбар дэгдэх эрсдэл өндөр байна

С.Энхболд: Ирэх намар ковидын аюултай хувилбар дэгдэх эрсдэл өндөр байна
Нийтэлсэн 2022 оны 6 сарын 10
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт болон улс даяар эхэлсэн эрт илрүүлгийн шинжилгээний явцын талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос коронавирусийн нөхцөл байдал ямархуу байгаа, ирэх намар илүү аюултай хувилбар дэгдэнэ гэж ярьсныг нь үнэн эсэхийг тодруулж асуулаа. Мөн тэрээр хэрвээ шинэ хувилбар тарвал коронавирусийн вакцины нэмэлт тун хийх үү, энэ зун иргэд дархлаагаа хэрхэн дэмжих талаар бодитой мэдээллийг өгөхийг хүссэн юм. 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд гишүүний асуултад хариулахдаа "Дэлхийн дахинд коронавирусийн халдварын тархалт буурч байгаа ч зарим бүс нутагт эсрэгээр нэмэгдэж байна. Гол давалгаалж байгаа хувилбар нь Омикроны дэд хувилбарууд тархаж байна. Дэлхий дахинд ВА.1, В.2, ВА.3 гарч байсан бол сүүлийн үед ВА.4, ВА.5 хувилбарууд бүртгэгдэж байна. Зарим бүсэд С хувилбарууд гарч байгаа мэдээллүүд бий. Олон услын эрдэмтдийн судалгааны үр дүн болон ДЭМБ-аас ирэх намар "Ковид-19"-ийн халдвар томуугийн дэгдэлтэй давхцан коронавирусийн мутацилагдсан хувилбар дэгдэх эрсдэлтэйг байнга сануулж байгаа. Тиймээс УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороонд энэ чиглэлийн мэдээллийг өгсөн. Бид бэлтгэл ажлын аль болох хангаж ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн. 
Манайд одоогоор Омикроны ВА.2 хувилбар илүү давамгайлж тархсан хэвээр байна гэлээ.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн