Open iToim app
Нам, хөдөлгөөн | 1 мин уншина

И.Мөнхжаргал: Бидний саналыг УДШ шүүн таслах ажиллагаа гэж үзвэл материалаа татаж авна

И.Мөнхжаргал: Бидний саналыг УДШ шүүн таслах ажиллагаа гэж үзвэл материалаа татаж авна
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 20
Улсын дээд шүүх өнөөдөр/2022.05.20/  Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын Ерөнхий намийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө. 
Тэрээр, 2020 оны парламентийн сонгуульд Ардчилсан нам ялагдсанаар намын дарга дүрмийн дагуу огцорсон. Үүний дараа сонгууль хийж О.Цогтгэрэлийг сонгосон. Дараагаар нь Х.Баттулга гэж хүн сонгогдож байна. Та бүхэн намайг мэдэж байгаа байх өмнө нь О.Цогтгэрэл даргыг бүртгүүлэх гээд зогсож байсан. Яагаад гэхээр намын дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс үүргээ л биелүүлэх гээд зогсож байна.  Одоо Х.Баттулга даргыг бүртгүүлэх гээд байж байна. Ямар ч ялгаа байхгүй.
Дүрэм журмын дагуу дараагийн сонгуульд М.Тулгат гарч ирвэл бүртгүүлэх гээд зогсох байх. Энэ нь намын бүтцийн тухай асуудал. Дээд шүүх улс төрийн мэдэгдэл гаргадаг байгууллага биш. Дээд шүүхийн гаргасан мэдэгдэл дотор “шүүн таслах ажиллагаа” гэх ноцтой үг байгаа. Мэдэгдэл дээр хуульчид дүн шинжилгээ хийж байна. Бид хэн нэгнээр хэргээ шүүн таслуулах гээгүй. Энэ чинь шүүн таслах ажиллагаа биш биз дээ. Зүгээр сонголтоо хүндэтгээч гэдэг хүсэлтийг өгсөн. Ардчилсан намын даргыг бүртгэх асуудал чинь яагаад шүүн таслах ажиллагаа болчихдог юм. Энэ мэдэгдэл дээр Ардчилсан намын улс төрийн зөвлөл маш эмзэг хандаж байгаа. Хэрвээ Дээд шүүх шүүн таслах ажиллагаа гэж үзэж, шүүх хуралд оруулж байгаа бол материалаа татаж авах талаар мэдэгдэнэ. Одоогоор эцсийн шийд гараагүй байна" гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн