Open iToim app
Спорт | 1 мин уншина

Нийслэлчүүд дугуйн спортоор өрсөлдөв

Нийслэлчүүд дугуйн спортоор өрсөлдөв
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 19
Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII их наадмыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Дугуйн холбоо хамтран өнөөдөр /2019.10.19/ дугуйн парад, уралдааныг зохион байгуулж, нийт 300 гаруй мэргэжлийн спортын тамирчид болон сонирхогчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорив.
undefined
Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү энэ үеэр хэлэхдээ “Дугуйн спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж, 300 мянгад дөхөж байна. Дугуйн спорт хамгийн олон сонирхогч тамирчинтай спорт болон хөгжиж байгаа нь цаашид манай залуус энэ төрөлд улам их амжилт гаргах боломж, ирээдүй харагдаж байгаа юм. Монголын дугуйн холбоо жилийн хугацаанд гадна, дотны 40 орчим тэмцээн, уралдаанд дугуйчдаа тогтмол оролцуулдаг бөгөөд тамирчдын үзүүлэх амжилт ч өссөөр байна. Монголын дугуйн холбоо цаашид цаг агаараас үл шалтгаалах бэлтгэлийн баазтай болох асуудлаар хотын удирдлагууд болон гадны олон улсын байгууллагуудтай уулзалт хэлэлцээг эхлүүлсэн” гэв.
undefined
Энэ жил Монголын дугуйн холбоо үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл амьдрах дадал, хэвшил олгох хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтойг тэрбээр онцлов.  
Иргэдийн спортын VIII их наадам спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуус, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн