Та бүхэнд карантины үеэр үзэж болох хамгийн сонирхолтой, өдөр тутмын ажил амьдралдаа санаа авч болохуйц, мөн дагагчийнх нь тоо нэлээд эрчимтэй нэмэгдэж байгаа Монголын 10 “youtube” сувгийг танилцуулж байна.
Залуусын үзэх дуртай инээдмийн жанрын хамгийн онцлох сувгийн нэг бол Mesmerism юм. Цогтоо, Мөнхүүш гэх хоёр залуусын хөтлөн явуулдаг энэхүү суваг нь өдгөө 532 мянгуулаа болжээ. Тус сувгийн хамгийн их үзэлттэй бичлэг нь 63 сая хүн үзсэн “Baby shark” бичлэг юм.
Энэхүү суваг нь монгол орныхоо ёс заншил, түүх, соёл гэх мэтчилэн уламжлалт эрхэм зүйлсийг англи хадмалтайгаар Монголын үзэгчдээс гадна гадаадын иргэдэд таниулан сурталчилж байгаа суваг юм. Тус суваг нь 260 мянган дагагчтай бөгөөд үүний дийлэнх нь дэлхийн бусад орны иргэд юм.
Mongolian Youtuber Tushig
Адал явдал, шинэ соргог, нууцлаг зүйлст дуртай хүн бүрт энэ сувгийг үзэхийг санал болгож байна. Та бүхэн энэхүү сувгийг дагаснаар эвгүй баримтуудаас авахуулаад маш сонирхолтой төрөл бүрийн бичлэгүүдийг өдөр бүр үзэх болно.
Комедиан, гарааны бизнес эрхлэгч Б.Идэр-Од youtube сувгаа хөтлөөд багагүй хугацаа өнгөрчээ. Ердөө жил гаруйн хугацаанд тухайн суваг 117 мянгуулаа болсон байна. Энэхүү сувгаас эрхлэн явуулдаг Ideree’s podcast нь салбар бүрийн манлайлагч болсон эрхмүүдийг урьж оролцуулан үзэгч, сонсогчдодоо маш олон хэрэгтэй мэдээлэл, шинэ зүйлсийг ярилцан хүргэдэг юм.
Та аймшгийн өгүүллэг сонсох дуртай юу. Тэгвэл энэ суваг таны анхаарлыг шууд л татах болно. Энэхүү сувагт орсон бичлэг бүр аймшгийн адал явдлаар дүүрэн бөгөөд одоогийн байдлаар 60 мянга гаруй subscribe-тай явж байна.
Хэрэв та онлайн тоглоомонд сонирхолтой бол энэхүү сувган дээр subscribe дарахыг зөвлөж байна. Gremix нэрээр хүүхэд залуусын дунд танил болсон тэрээр өдгөө 476 мянган subscribe-тай явж байна.
Хэрэв та дуунд хайртай, дуртай бол энэхүү сувгийг subscribe даран нэгдээрэй. Монголын бүхий л цаг үеийн дуунуудыг багтаасан суваг гэхэд хилсдэхгүй юм. Энэхүү сувгаас та өөрийн хайгаад олохгүй байгаа дууг ч олж сонсох боломжтой юм.
Анугийн хөтлөн явуулдаг тус суваг нь хувийн санхүү, арьс арчилгаа, технологи, аялал, төлөвлөгч дэвтэр зэрэг сэдвүүдийг онцлон авч бичлэгүүдээ хийдэг болно. Хэрэв та энэхүү төрлийн контентуудыг сонирхон байгаа бол яг одоо Anu Harchu youtube сувгийг дагаарай.
Та бидний "кино задлан"-гаар нь сайн мэдэх энэхүү суваг нь кино урлагтай холбоотой төрөл бүрийн сонирхолтой контентуудыг бэлтгэн гаргадаг юм. Бид тэр бүр анзаарч хардаггүй киноны онцлох агшин, сонирхолтой үйл явдлын учир утга гээд энэ бүхнийг бидэнд сануулж, мэдүүлдэг магад кинотой холбогдох хамгийн шилдэг youtube сувгийн нэг болов уу.
Энэхүү youtube сувгийг дагаснаар та бүхэн хувь хүний хөгжлийн талаарх хэрэгтэй зөвлөгөөг хүлээн авах болно. Сувгийг хөтлөн явуулдаг Ариун-Оюун нь өөрийн сурч мэдсэн зүйлсээ маш цэгцтэй, ойлгомжтой байдлаар бусаддаа өөрийн сувгаараа дамжуулан хуваалцдаг юм.
Бонус: Мэдлэгт суурилсан маш чухал хоёр "YouTube" суваг
Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг шүү дээ. Тэгвэл TUUH.MN суваг нь танд Монголын түүхээс гадна гаднын орны сонирхолтой гэсэн мэдээллийг нэгтгэн хүргэх болно. Түүхийн мэдлэгээ улам зузаатгахыг хүсвэл та энэ сувагт нэгдээрэй. Одоогоор тус суваг нь 68 мянган subscribe-тай явж байна
Шинжлэх ухаан Монголд хөгжихийн төлөө гэсэн уриатай тус суваг нь та бүхэнд шинжлэх ухааны гайхамшиг, зүй тогтлыг тайлбарлан хүргэх болно. Тус сувагт нэгдэн мэдлэгийн сангаа тэлнэ үү.