Open iToim app
Нийтэлсэн 2018 оны 4 сарын 4
iToim агентлаг уншигчдынхаа гэр бүлийн боловсролд зориулан Гэр бүл судлаач, доктор Т.Намжилын зөвлөгөөг долоо хоног бүр бэлтгэн хүргэдэг билээ. Бид өмнөх дугаартаа эрчүүдийг залхаадаг үгсийн талаарх мэдээллийг хүргэсэн бол энэ удаа хардалт болоод хардалтыг хэрхэн арилгаж, хайрын илтгэлцлийг бий болгох талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Хардалтыг сэтгэл зүйчид хайртай хүн нь өөр хэн нэгэн хүнтэй дотно харилцаа, хайр сэтгэлийн холбоо тогтооход бий болдог бодит эсвэл таамаглаж буй аюул, заналхийлэлд үзүүлж буй хариу үйлдэл гэж үздэг. Харин огт шалтгаангүйгээр хардах нь сэтгэцийн эмгэг мөн. Тэгвэл хардалт ямар шалтгаан байж болох вэ?
-Таныг анхаарал хайр халамжаар чинь алдчих вий, хаягдаад ганцаараа үлдчих вий гэсэндээ хардаж болно.
-Бусдад итгэж чаддаггүй, өөртөө итгэдэгүй, өөрийгөө доогуур үнэлдэг, гутранги хүмүүс харддаг.
-Эцэг эхийн хоорондын харилцаанд хэн нэгнийх нь үнэнч бус байдлаас аюул заналхийлж, энэ нь байнгын сэдэв болж байдаг. Таагүй уур амьсгалд өссөн хүүхдээс гэх мэт шалтгаанаас хардалтыг ярихад зайлшгүй нөгөө хүний зүгээс гаргасан итгэл алдах, үнэнч бус байдлын тухай мэдэх шаардлагатай.
Мэдээж хайртай хүн нь ойлгож дэмжиж, чин сэтгэлээсээ хайрлах нь сайн нөлөөтэй. Та өөрийн үг яриа, үйл хөдлөлөө анхаар. Найз залуу (охин)-тайгаа сайн ярилцаж ойлгохыг хичээж бай. Ер нь өөрийнхөө хайр сэтгэлийг мэдүүлж, үнэнч байвал хардалт үгүй байж болно.
Хардалт ухааныг мохоож, нойрыг хасч, гэр бүлийг салгадаг. Харин эрчүүд, эмэгтэйчүүд өөр өөрөөр ханддаг.
Эмэгтэйчүүд:
Мэдрэмтгий зангийнхаа ачаар хайртай хүнээ хараад л хардах үгүйгээ шийдэж чаддаг. Хайртай залууг нь бусад эмэгтэйчүүд сонирхож харах үед түүнд бахархах сэтгэл төрж, баяр баясгалантай болдог ч хайр сэтгэл нь сэрэмжтэй байхыг шаарддаг. Тэд хайртай эрийнхээ халаасыг шалгаж, бусдын үнэр ханхалу байна уу гэдгийг шалгахаас огт ичихгүй. Эмэгтэйчүүд уйтгарлаж, гунигласан үедээ их харддаг байна.
Эрчүүд:
Бүсгүйгээ өөрийн болсон гэж үзэх үедээ анхаарал сэрэмж алдах нь цөөнгүй. Бусад эрчүүд хайртай эмэгтэйг нь дурсан ярих, магтах үед маш их цухалдаж, олны нүдэнд өртөхөөр гангарч байна гэх мэтээр буруутгадаг ажээ.
Тиймээс хардах мэдрэмжээ байнга сэдрээхгүйн тулд биллиард тоглож, уран зохиол унш. Хүн нэг дор хоёр зүйлийг бодох чадваргүй байдаг. Хардалтаас ангижрах хамгийн найдвартай арга бол “энэ надад хамаагүй” гэсэн царай гаргах юм. Хардах шалтгаан бүү гарга. Ингэхийн тулд эхнэр, нөхөр лүүгээ байнга ярьж, төлөвлөж байгаа болон бусад зүйлийг мэдээллэх хэрэгтэй. Хуримын ой, төрсөн өдрийг бүү март. Юу бодож байгаагаа бие биедээ хэлж сур. Ингэснээр түүнд хайртай гэсэн итгэл бий болж, эргэлзээ арилдаг.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн